Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан




ИмеМонгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан
страница1/5
Дата на преобразуване13.02.2013
Размер1.82 Mb.
ТипДокументация
източникhttp://cabinet.gov.mn/files/gov_hinalt/Uvurhangai2009/Uvurkhangai 2009Re4.rtf
  1   2   3   4   5
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР БАТАЛСАН

АЙМАГ, ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БАЙГАА “ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН

2009 ОНЫ ХЭРЭГЖИЛТ


2010.02.10



ХӨТӨЛБӨРИЙН

НЭР


ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

ҮНЭЛГЭЭ

ХУВЬ

ОНОО

НЭГ. ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН САЛБАР

1

Засаг захиргааны анхан шатны нэгж

Багийн хөгжлийг дэмжих”

/2008-2015 он/


Засгийн газрын 2008 оны 07 дугаар тогтоол

Аймгийн Засаг даргын 2007 оны 252 дугаар захирамжаар “Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 29 дүгээр тогтоолоор “Аймгийн жишиг багийн шалгуур үзүүлэлт”, аймгийн Засаг даргын 2008 оны 143 дугаар захирамжаар “Аймгийн жишиг баг шалгаруулах журам”-ыг тус тус баталгаажуулан мөрдөн ажиллаж байна.

2009 оны 06 дугаар сард “Багийн ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргая” сэдэвт багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарын аймгийн зөвлөлгөөн, нэгдсэн сургалтыг зохион байгуулж, 80 багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, 101 багийн Засаг дарга нар оролцов. Зөвлөлгөөнөөр “Багийн ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргая” сэдэвт илтгэлийг хэлэлцэж, “Багийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх”, “Аймгийн тэргүүний баг шалгаруулан шагнах журам”-ыг танилцуулан шинэчлэн баталж, 12 чиглэлээр давхардсан тоогоор 24 цагийн хичээл, сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга 2009 оны 06 дугаар сард “Багийн ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргая аймгийн зөвлөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 тоот албан даалгавар гаргаж, биелэлтийг тооцон ажиллаж байна. Аймгаас батлан гаргасан “Баг бэхжүүлэх хөтөлбөр”, “Багийн Засаг дарга нарын аймгийн зөвлөлгөөн”-ий шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009 онд аймгийн хэмжээнд 40 багийн Засаг даргыг унаажуулахад зориулан 19.0 сая, 6 багийн төвийг сэргээн засварлахад зориулан 24.0 сая, 2 багийн төв шинээр барихад зориулан тус бүр 8.0 сая, 8 багийн төвийг цахилгааны эх үүсвэрээр хангахад зориулан 3.2 сая нийт 54.2 сая төгрөгийг орон нутгийн орлогын давсан хэсгээс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулав.

100.0

5.0

2

Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх”

/2006-2012 он/


Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоол

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 38 дугаар тогтоолоор “Архив” дэд хөтөлбөр, төлөвлөгөө, зардлын тооцоог батлуулж, хууль тогтоомж, шийдвэрийн хувийн хэрэг нээж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Сумдын ЗДТГазар, аймгийн төвийн төрийн байгууллагуудын удирдлага, архив, албан хэргийн ажилтнуудад мэдээлэл технологийн чиглэлээр сургалт хийж, Архивын Ерөнхий газар, “Карьер март” ХХК-тай хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн программ ашиглалтын талаар 40 гаруй хүнд 2 өдрийн сургалт зохион байгууллаа. Албан бичиг, захидал харилцааны программыг аймгийн ЗДТГазар 2001 оноос, Арвайхээр, Хархорин сумдын ЗДТГазар 2003 оноос, “Албан хэргийн цогц систем”-ийг 2009 оноос 34 төрийн байгууллага тус тус албан хэрэгт ашиглаж хэвшээд байна. Архивын Ерөнхий газрын мэргэжилтэн “Архивын тоо бүртгэл, эрэлт хайлтын” программыг шинээр суулгаж, төрийн архивын үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна. Төрийн архивын хадгаламжийн сангийн баримтад иж бүрэн нягтлан шалгалт хийх графикийн дагуу Зүүнбаян-Улаан, Уянга, Баруунбаян-Улаан, Тарагт сумдын АДХГЗ /хуучин нэрээр/ болон ЗДТГазрын 941ш баримтад иж бүрэн нягтлан шалгалт хийж, данс бүртгэлийг шинэчлэн программд орууллаа.

90.0

4.5

3

Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох”

/1999-2015 он/


Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоол

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, багийн Засаг даргын нөөц бүрдүүлж, сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах ажлыг 2009 оны 02 дугаар сард аймгийн төвд төвлөрүүлэн 7 цэгт, 7 ажлын хэсгээр гүйцэтгэж, шалгалтад 404 иргэн багийн Засаг даргын ажлын байранд өрсөлдөж, 346 иргэн багийн Засаг даргыг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад тэнцэв.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, төсвийн байгууллагын ерөнхий менежерийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ажлыг хууль, тогтоомж, журам, зааврын дагуу аймгийн ажлын хэсэг 2009 онд 4 удаа зохион байгуулж, 12 удирдах ажилтан нөөцөд бүртгэгдэн ажлын байраар хангагдаад байна. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам” болон ажлын удирдамжийн дагуу аймгийн төвд төвлөрүүлэн 2009 оны 05 дугаар сард зохион байгуулж, ажлын байрны сул орон тоо нь зарлагдсан 59 ажлын байранд 420 иргэнийг бүртгэж, шалгалтад 418 иргэн оролцож, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөн хангах ажлыг гүйцэтгэв. 2009 оны 06 дугаар сард “Багийн ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргая” сэдэвт багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарын аймгийн зөвлөлгөөн, нэгдсэн сургалтыг зохион байгуулж, 12 чиглэлээр давхардсан тоогоор 24 цагийн хичээл, сургалт зохион байгууллаа. Энэ онд сургалтын хөтөлбөрийн дагуу тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нар Ерөнхий менежерүүдийн манлайллын 3 үе шаттай сургалтыг Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Баянгол, Төгрөг зэрэг сумдад 8 удаа зохион байгуулж, 140 менежерийг сургаж, бэлтгэн гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулаад байна.

100.0

5.0

4



Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны хүний нөөцийг хөгжүүлэх”

/ 2007-2010 он/


Засгийн газрын 2007 оны 06 дугаар тогтоол

Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн яам, ХАА-н хөгжлийн төв болон зарим төрийн бус байгууллагатай хамтран аймгийн ЗДТГазрын ХБХэлтэс сургалтын гарын авлага бэлтгэн 2009 онд 2 удаа сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнд сургагч багш нар бэлтгэгдэн орон нутагт 31 хүнийг хамруулан ХАА-н чиглэлээр мэргэшүүлж, сертифекат олгов. Аймгийн төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн дарга, ня-бо нарт худалдан авах ажиллагааны талаарх сургалтыг зохион байгуулж, худалдан авах арга ажиллагааны талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлснээр аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч 2009 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 660.6 сая, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500.1 сая, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 1590.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 20 удаагийн /9 ажлыг нээлттэй, 2 ажлыг хязгаарлагдмал тендер, 7 ажлыг харьцуулалтын аргаар, 2 ажлыг шууд гэрээ байгуулах/ улсын төсвийн хөрөнгө оруулалтын 20 удаагийн / 19 удаа нээлттэй тендер, нэгийг харьцуулалтын аргаар/ Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын 7 удаагийн нээлттэй тендерийн худалдан авалт хийгдэж, орон нутагт худалдан авах ажиллагааны талаар мэргэшсэн хүний нөөц бий болоход ихээхэн түлхэц өгсөн алхам болсон төдийгүй орон нутагт худалдан авах ажиллагааны талаарх хууль журмуудын хэрэгжилт сайжирч байна.



90.0



4.5

САЛБАРЫН ДУНДАЖ

95.0

4.75

ХОЁР. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН САЛБАР

5



Авлигатай тэмцэх”

/2002-2010 он/


УИХ-ын 2002 оны

41 дүгээр тогтоол

Аймгийн Засаг даргаас орон нутаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх ТББ-ын сүлжээтэй хамтран төрийн үйлчилгээний болон төсвийн зарцуулалтын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, мэдээллийн эргэх холбоотой болох нөхцөл бүрдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, ажил хэрэгч байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Авилгатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, авилгаас урьдчилан сэргийлэх иргэний нийгмийн байгууллагын сүлжээ хамтран гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, аймгийн ЗДТГазраас 2.0 сая төгрөгийг шийдвэрлэн хэвлэлийн бага хурал 1 удаа, нээлттэй хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулав. Авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах зорилгоор “1969” саналын хайрцгийг аймгийн болон Арвайхээр сумын ЗДТГазар, “Андууд”, “Марко” худалдааны төвд байршуулан 10.11 дүгээр сард хайрцгийг 2 удаа нээж, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд, байгууллагын санал, хүсэлт, шүүмжлэлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх ажлыг зохион байгуулав. Аймгийн ЗДТГазар, авилгаас урьдчилан сэргийлэх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, улаан загалмайн хороо, гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн аймаг дахь салбар байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна.

“Авлигатай тэмцэх газар”-ын ажлын хэсэг тус аймагт энэ оны 10 дугаар сард аймгийн ЗДТГазар, Арвайхээр сум зарим төрийн байгууллагуудад батлагдсан ажлын удирдамжийн дагуу 8 үндсэн шалгуур үзүүлэлтээр үйл ажиллагаатай шалган танилцаж, зөвлөн туслах чиглэлээр ажиллаж “Хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн болно.



90.0



4.5

6



Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх”

/2006-2012 он/


Засгийн газрын 2006 оны 263 дугаар тогтоол

Аймгийн “Эрх зүйн туслалцааны төв” 2008 онд байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжин төлөвшиж байна. Тус төвд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, төвийн өмгөөлөгч нар хууль зүйн туслалцаа хүссэн иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгч, эрх зүйн ач холбогдолтой асуудлаар баримт бичгийн эх боловсруулж, эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, иргэдэд хүргэх мэдээллийн самбар ажиллуулж байна. Мөн төлбөрийн чадваргүй иргэдийн нэгдсэн судалгааг гаргаснаар аймгийн хэмжээнд 8300 иргэн уг судалгаанд бүртгэгдсэн нь нийт хүн амын 7.5 хувийг эзэлж байна. 2009 онд 275 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, хууль эрх зүйн 15 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 562 иргэн хамрагдаж, Арвайхээр, Хархорин, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан зэрэг сумдад нээлттэй өдөрлөг зохион байгуулж, төвийн үйл ажиллагааг сурталчилж иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч эрх зүйн сургалт зохион байгууллаа. Төвийн танилцуулга, эрх зүйн чиглэлээр сурталчилгааны материалыг бэлтгэж, бүх сумдад хүргүүлэн иргэдэд хүргэх хууль, зүйн мэдээллийн самбар, шаардлагатай хууль тогтоомж, гарын авлагаар байнга үйлчилж байна.



100.0



5.0

7


Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих”

/2003-2012 он/

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2009 онд “Шаг”, “Хонх”, “Хүмүүжил”, “Согтуу”, “Захирамж-1.2, “Хяналт” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг явууллаа. Өсвөр насны хүүхдүүдэд архидалтын хор хөнөөлийг таниулах зорилгоор Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1.2.3.4 дүгээр сургуулиудад 5 удаагийн сургалтаар 8-11 дүгээр ангийн 9253 сурагчдыг хамруулан яриа танилцуулга хийсэн байна.

Тус аймаг дахь ШУТИС-ийн 3120 оюутнуудад архи хүний эрүүл мэнд төв, мэдрэлийн системийг хэрхэн гэмтээх талаар сэтгэц, наркологын төвөөс бэлтгэсэн материалаар сургалт



90.0



4.5






УИХ-ын 2003 оны

48 дугаар тогтоол

явуулж, 250 гаруй санамж, сэрэмжлүүлэг, зурагт плакат тараалаа. Аймгийн ГХУСАЗЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх МХГ, ТХ, ЦГазар хамтран худалдаа, үйлчилгээний цэгүүдийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа, цагийн хуваарь, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, шалгалтыг хийж холбогдох дүгнэлтийг гарган ажиллаж байна. Баяр ёслол болон сургуулийн төгсөлтийн үеэр баар, цэнгээний газруудад 21 насанд хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг анхааруулсан санамж тарааж, архидан согтуурч зөрчил гаргасан, өөрийнхөө үйлдлийг удирдан хянах чадваргүйгээс эрүүлжүүлэгдсэн хүн 1051 байгаагийн 80 нь баривчлагдсан, удаа дараа архидан согтуурсаны улмаас 13 хүн баривчлах шийтгэлээр арга хэмжээ авагдсан байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 46.0 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үүнээс 38.7 хувь нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг тус тус эзэлж байна.







8



Монгол Улсад хүний эрхийг хангах”

/2004-2012 он/


УИХ-ын 2003 оны

41 дүгээр тогтоол

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны нэрэмжит өдөрлөг, сургалтыг Өвөрхангай аймгийн Уянга суманд 2009 оны 09 дүгээр сард зохион байгуулж, өдөрлөгт ХЗДХЯ-ны мэргэжилтэн, хүний эрхийн үндэсний комиссын референт, ЗДТГ-ын ХЗХ-ийн мэргэжилтэн, Улсын бүртгэлийн хэлтсийн архив сан хөмрөгч, иргэний бүртгэлийн ажилтан, БОЭТөвийн их эмч, лаборант, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг ажиллав. ХЗДХЯ, Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтнүүд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгжийн 40 удирдах ажилтан, ажилчдад байгаль орчны асуудлаар шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоо, уул уурхайн салбар дахь хүний эрх, хүний хөдөлмөрлөх эрх зэрэг сэдвээр сургалт явууллаа. Уянга сумын гар аргаар алт олборлож буй иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ болон эмийн сангийн үйлчилгээ үзүүлэхэд үзлэг, шинжилгээнд давхардсан тоогоор 367 иргэн хамрагдаж, 54 иргэнд эм тариа үнэ төлбөргүй олгож үйлчилсэн байна.

Улсын бүртгэлийн хэлтэс сумын ЗДТГ-ын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн ажлыг шалган зааварчилж, гар аргаар алт олборлож буй 10 иргэний үнэмлэхний зургийг үнэ төлбөргүй авч, иргэний бүртгэлийн талаарх хууль тогтоомжуудыг сурталчлав. Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын чиглэлээр 100 гарын авлага материал тарааж, 20 иргэнд нийгмийн даатгалын талаар эрх зүйн зөвлөгөө өгч, аймгийн Засаг даргаас баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын 9 багийн 200 гаруй иргэдэд хүний эрхийн тухай ойлголт сэдвээр сургалт явуулж, 1500ш гарын авлага материал тараав. Зүүнбаян-Улаан, Уянга, Нарийнтээл, Хайрхан дулаан, Баян-Өндөр Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Хархорин, Хужирт сумын 17 цэгт шалгалт хийж, дүнг сумдын ИТХ, Засаг дарга нарт нэгдсэн танилцуулгаар хүргүүлэн 9 байгууллага, иргэнд албан шаардлага өгч хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Дээрхи байгууллагуудаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хүний эрх зөрчигдөж байгаа байдлын талаар Баянтээгийн нүүрсний уурхайд шалгалт хийлээ. “Иргэдийн эрх зүйн боловсрол” аймгийн хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлэх үйл ажилллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлуудын талаар төрийн болон төрийн бус байгууллага, хууль хяналт, иргэний нийгмийн байгууллагуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Аймгийн иргэний нийгмийн байгууллагууд, “Эрх зүйн туслалцааны төв”-тэй хүний эрх, иргэний эрх зүйн боловсролын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.



90.0



4.5
  1   2   3   4   5

Добавете документ към вашия блог или уеб сайт

Свързани:

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconМонгол улсын хууль
Улсын Засгийн газар, Бїгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын Экспорт-Импорт банк /Эдийн засгийн хєгжлийн хамтын ажиллагааны...

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconМонгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол...

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconМонгол улсын засгийн газрын тогтоол
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconБиеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын эрхэм гишүүд, Монголын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, биеийн...

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconМонгол улсын
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл гэж үзэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны...

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconСэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний
Англи хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, англи хэлний боловсролын стандарт,...

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconМонгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 2009 îíû áàéäëààð
Нэг. ХҮн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүҮлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconМонгол улсын их хурлын тогтоол
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconХавсралтын нэр: Шууд гэрээ байгуулан боловсруулах авто замын зураг төслийн ажлын жагсаалт Хавсаргах файл
Хавсаргах файл: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

Монгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан iconХавсралтын нэр: Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто замын барилгын ажлын жагсаалт Хавсаргах файл
Хавсаргах файл: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом