Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл




ИмеМонгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл
страница2/5
Дата на преобразуване13.02.2013
Размер401.88 Kb.
ТипДокументация
източникhttp://cabinet.gov.mn/files/govactivity/08110019.doc
1   2   3   4   5

Стратегийн төлөвлөлт, бодлогын хүрээнд



Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Энэ тогтоолоор төсвийн байгууллагын санхүүжилтийг хянаж олгох талаар мөрдөж байгаа журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуульд нийцүүлэн шинэчилж 2003 оны IV улирлаас эхлэн мөрдүүлэх болов. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан зорилтоо хэрэгжүүлэхэд чиглүүлэн төрийн сангаас төсөвт байгууллагад санхүүжилт олгохдоо цалин, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгаан, халаалт, гадаад албан томилолт, олон улсын байгууллагын гишүүний татвараас бусад нэр төрлийн зардлыг батлагдсан төсвийн дүндээ багтаан зардал хооронд шилжүүлэн зарцуулах эрхийг төсвийн шууд захирагч нарт 2004 оны төсвийн жилээс эхлэн бүрэн хэрэгжүүлэхээр боллоо.

Төсвийн байгууллагын ерөнхий менежер байгууллагынхаа үйл ажиллагааг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд удирдан явуулж байгаа эсэх, орон тоо, цалингийн санг тухайн жилийн батлагдсан төсөв, Засгийн газраас баталсан тухайн салбарын орон тооны дээд хязгаарт багтаан тогтоосон эсэх, түүнийгээ хэрхэн мөрдүүлж байгаад хяналт тавьж ажиллах эрхийг эрхэлсэн сайд нарт олгов. Төсөвт байгууллагын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13.3-т нийцүүлэн тухайн байгууллага нь зарцуулж байх зарчмыг цаашид хэвшил болгохоор журамлав.

Төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, хөрөнгийн дахин үнэлгээ хийх зорилгоор төрийн өмч, өр төлбөрийн тооллогыг 2004 оны I улиралд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын хоорондын Хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрч, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор амласан 300,0 сая ам.долларын зээлийг ашиглах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хөгжлийн хамтын ажиллагааны зарчмын хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцээ хийхийг зөвшөөрөв. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын төрийн албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд 2001 онд олгосон 5 сая юаний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зохион байгуулах сургалтын талаар БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-тай хэлэлцээ хийв. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Хятадын талаас олгох 50 сая юаний буцалтгүй тусламжаар хэрэгжих Замын Үүд, Эрээн хотуудыг холбосон авто замыг засварлах төслийн ажлын хэсгийг байгуулав.

Дархан, Эрдэнэтийн дунд сургуулийн хүчин чадлыг сайжруулах төслийн 2 дахь үе шат, Ус цаг уурын мэдээлэлийн сүлжээг сайжруулах төслийн 2 дахь үе шат, Хүний нөөцийн хөгжлийн төслийн 3 дахь үе шатны зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх талаар Монгол, Японы Засгийн газар хооронд Ноот бичиг солилцов. Японы Засгийн газарт Монголын талаас 2004-2005 онд хэрэгжүүлэхээр хүсэлт болгон тавих төслүүдийн саналыг салбарын яамд болон Японы ЭСЯ, ЖАЙКА байгууллагын төлөөлөгчидтэй тохиролцож, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрөв.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2003 оны төсөвт тусгагдсан 850,0 сая төгрөгийг улс, аймаг, сумын хадлан, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, аймаг дундын отрын нөөц нутгийг сэргээх, тохижуулах арга хэмжээнд зарцуулахаар болов. Мөн 2003 оны 7 дугаар сард болсон үерийн улмаас хохирол гарсан зарим сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засварт шаардлагатай байгаа 45,5 сая төгрөгийн хөрөнгийг нэмж гаргахаар болов. Түүнчлэн Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн 2003-2004 оны өвлийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дизелийн цахилгаан станцуудын их засварт шаардагдах 620,0 сая төгрөгийг 2003 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дүнд зохицуулалт хийж санхүүжүүлэхээр шийдвэрлэв.
1   2   3   4   5

Свързани:

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconМонгол улсын хууль
Улсын Засгийн газар, Бїгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын Экспорт-Импорт банк /Эдийн засгийн хєгжлийн хамтын ажиллагааны...

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconМонгол улсын
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл гэж үзэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны...

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconМонгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 2009 îíû áàéäëààð
Нэг. ХҮн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүҮлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconМонгол улсын засгийн газрын тогтоол
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconХоёр. ҮЙлдвэржүҮлэлтийн бодлого хэрэгжүҮлснээр эдийн засгий н өСӨЛТ, тогтвортой байдлыг хангах зорилт
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний хэрэгжилт

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconБулган аймгийн засаг дарга, ТҮҮний тамгын газрын
Засгийн газар, аймгийн итх-ын хуралдаанаас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийн жил”, “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын жил” болгохоор...

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл icon2011 оны жилийн эцсийн байдлаар/ хоёр. ҮЙлдвэржүҮлэлтийн бодлого хэрэгжүҮлснээр эдийн засгий н өСӨЛТ, тогтвортой байдлыг хангах зорилт
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрт эрдэс баялаг, эрчим хүчний сайдын дангаар хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний...

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл icon2011 оны жилийн эцсийн байдлаар / хоёр. ҮЙлдвэржүҮлэлтийн бодлого хэрэгжүҮлснээр эдийн засгий н өСӨЛТ, тогтвортой байдлыг хангах зорилт
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөТӨЛБӨрт эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарч хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний...

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconХавсралтын нэр: Шууд гэрээ байгуулан боловсруулах авто замын зураг төслийн ажлын жагсаалт Хавсаргах файл
Хавсаргах файл: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл iconХавсралтын нэр: Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто замын барилгын ажлын жагсаалт Хавсаргах файл
Хавсаргах файл: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом