Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX. 58




ИмеАнтипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX. 58
страница13/13
Дата на преобразуване12.02.2013
Размер285.81 Kb.
ТипДокументация
източникhttp://files.embedit.in/embeditin/files/oGZEPToQ5i/1/file.docx
1   ...   5   6   7   8   9   10   11   12   13

Александрын гэрэлт цамхаг


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/lighthouse_-_thiersch.gif/270px-lighthouse_-_thiersch.gif

http://bits.wikimedia.org/skins-1.5/common/images/magnify-clip.png

Гэрэлт цамхаг. Германы археологич, проф. Х.Тиерш, 1909

Александрын гэрэлт цамхаг буюу Александрын Фарос (Грек хэл: ὁ Φάρος τῆς Ἀλεξανδρείας) нь МЭӨ III зуунд (МЭӨ 285-247 оны хооронд) Египетийн Александрия хотын усан боомтод зориулан баригдсан. 115-150 метр өндөр уг байгууламж олон зууны турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр барилга байсан ба Сидоны Антипатер “Ертөнцийн 7 гайхамшиг”-таа буюу Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтаасан байна. Анх баригдахдаа Хуфу болон Хафра пирамидын дараа орохуйц том байгууламж байв. Зарим судлаачид XIV зууны үед уг цамхагт нэмэлт өргөтгөл хийж, 180 метр орчим болгосон гэж үздэг.

Түүх


Александрия хотын далайн боомтын эргийн ойролцоо Фарос хэмээх арал байжээ. Тус арлыг хотын боомттой холбон далан барьсан байсан ба уг арал дээр гэрэлт цамхгийг барьжээ. Уг цамхгийн дээр том түүдэг асаан усан онгоцнуудад зүг чиг заах зорилгоор ашиглагдаж байв. Ромын эзэнт улсын үеэс эхлэн ашиглаж байсан ба түүний тухай алс дорно зүгийн Сүн улсын /960-1279/ үед Хятадын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1225 онд Сүн улсын түүхч Жао Ру Гуа “Жу Фань Жи” хэмээх номондоо уг цамхгийн талаар нилээн тодорхой өгүүлсэн байдаг.

Бүтээн байгуулалт ба сүйрэл


МЭӨ III зууны үед Македоны Александрын жанжин, Египетийн анхны грек удирдагч Птолемей I Александриа хотыг захирч байв. Александрыг 33 насандаа гэнэт таалал төгсөхөд Птолемей I (Родос арлынхан аврагч эзэн гэж нэрлэдэг байсан) МЭӨ 305 онд өөрийгөө хаан ширээнд өргөмжлөн Египетийг захирах болжээ. Тэрээр хаан ширээнд суумагц Фарос арал дээр гэрэлт цамхаг барихыг зарлигджээ. Уг цамхаг түүний хүү Птолемей Филадельфосын хаанчлалын үед баригдаж дуусчээ.

Домогт өгүүлснээр Состратус хэмээх хүн гардан бариулсан боловч хаан түүний нэрийг дурьдахыг хориглосон байна. Гэвч тэрээр цамхгийн ханын сууринд зурвас үлдээсэн байдаг гэх ба уг зурваст: “Книд нутгийн Дексифанесийн хүү Состратус тэнгист аялагч далайчдын нэрийн өмнөөс авран хамгаалагч бурхдад зориулан босгов” гэсэн байдаг гэжээ. Энэхүү бичгийнхээ наагуур нь шохойдон далдалсан ба дээгүүр нь Птолемей хааныг алдаршуулсан үгс сийлсэн байна.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/qaitbay_0005.jpg/250px-qaitbay_0005.jpg

http://bits.wikimedia.org/skins-1.5/common/images/magnify-clip.png

Кайт Бэйн цайз. Цамхгийг нурсны дараа түүний чулууг ашиглан XV зууны үед Фарос арал дээр байгуулсан.

Зарим домог ёсоор цамхагт түүдэг асаахын зэрэгцээ аварга толь тавьдаг байсан гэх боловч энэ нь үнэмшилгүй юм. Гэхдээ цамхгийн оройд томхон түүдэг гал асаавал түүний гэрлийг 56 километр алсаас харах боломжтой гэж тооцоолсон байдаг. Цамхгийг гэгээлэг өнгөтэй аварга блокуудаар өрсөн байв. Цамхаг 3 түвшинтэй хийгдсэн. Суурийн хэсэг нь намхавтар, дөрвөн талтай байсан ба дунд хэсэгтээ 8 тал бүхий нарийвтар, дээд хэсэгтээ нарийн дугуй хэлбэртэй байжээ. Оройн хэсэгт нарны гэрэл өдөржин тусч байхуйц толинууд суулгаж өгсөн ба шөнө нь алсаас харагдахуйц гал асаадаг байв. Ромын эзэнт улсын үед суурь барилгын 4 булангийн оройд Тритоны цутгамал баримлыг байрлуулсан ба Посейдоны хөшөөгөөр цамхгийн оройг чимэглэсэн нь Ромын эзэнт улсын бүх үеийн турш байсаар байжээ.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f4/pharos_of_alexandria.jpg/180px-pharos_of_alexandria.jpg

http://bits.wikimedia.org/skins-1.5/common/images/magnify-clip.png

Фарос. Мартин Хээмскэрк. XVI зуун.

Цамхгийн суурийг далайн олон тонн жинтэй хүчит давалгаанаас хамгаалахын тулд чулуу болон шороон далан хамгаалалт босгосон нь үр дүнгээ өгч олон зуун жилийн турш сүндэрлэсээр байхад нь нөлөөсөн байна. 1183 онд Муслим худалдаачин, аялагч Ибн Жубайр Александриа хотод ирэхэд үгээр илэрхийлж барамгүй, нүдээр харж гүйцэмгүй агуу өндөр цамхаг байсан тухай тэмдэглэжээ. Тэр үед цамхгийн оройд мечет байрлаж байжээ. Цамхаг 1223 болон 1303 оны хүчтэй газар хөдлөлтөд тэсэлгүй нурсан болохыг Арабын алдарт далайчин Ибн Баттута тэмдэглэсэн байдаг. 1480 онд Египетийн султан Кайт бэй цамхгийн суурин дээр нуранги чулууны зарим хэсгийг ашиглан дундад зууны үеийн хэлбэр бүхий цайзыг байгуулсан байна. Илүү чулууг нь цайзыг тойруулан засч янзлан өржээ.

Өнөө үеийн археологийн судалгаанууд

1994 оны археологийн судалгаагаар Александрын боомтын зүүн эрэг хавьд цамхгийн олон тооны үлдэгдэл чулуу байгааг илрүүлжээ. Мөн уг цамхгийг илрүүлэх хүрээнд усан доор NOVA хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Шигтгээ


Фарос гэдэг нь гэрэлт цамхаг гэсэн утга бүхий Грек гаралтай үг юм. Энэ цамхгийн хэлбэр нь олон мечетийн хэлбэрт тусгалаа олсон байдаг.

Соёл дахь Фарос


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/lighthouse_of_alexandria_in_changsha_china.jpg/180px-lighthouse_of_alexandria_in_changsha_china.jpg

http://bits.wikimedia.org/skins-1.5/common/images/magnify-clip.png

БНХАУ, Чан Ша дахь "Ертөнцийн цонх" соёлын төвд орших Александрын гэрэлт цамхгийн дууриамал

Архитектурт


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/eb/a_coruna_torre_de_hercules_sunset_edit.jpg/180px-a_coruna_torre_de_hercules_sunset_edit.jpg

Геркулесын цамхаг, Александрын цамхагийн жишгээр ромын эзэнт yлсын үед баригдсан.

  • Александриа хотоос зүүн тийш 20 км-т орших Абу Кирийн булш нь энэ гэрэлт цамхгийн хэлбэрээр хийгдсэн байдаг. 3 түвшинтэй, суурийн хэсэг нь дөрвөлжин, дунд хэсгээрээ 6 талтай, оройн хэсэг нь тойрог хэлбэрийн ойролцоогоор 20 метр өндөр цамхаг байдаг.

  • II зууны үед өнөөгийн Испанийн нутагт Ромчуудын босгосон Геркулесийн гэрэлт цамхаг нь Александрийнхтай төстэй байдаг.

  • БНХАУ-ын Чан Ша дахь "Ертөнцийн цонх" соёлын төвд орших Александрын гэрэлт цамхгийн дууриамалыг хийсэн байдаг байна.

  • АНУ-ын Виржиниа мужийн Александриа хотын “Ж.Вашингтоны Мэсончуудын дурсгалт газар”-т жижиг хувилбар байдаг.

1   ...   5   6   7   8   9   10   11   12   13

Свързани:

Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX. 58 iconМидск-ийн гишүүн сургуулиудад 2011 онд оюутан элсүүлэх мэргэжлийн бүлэг
Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл-англи хэлний багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн арга зүйч-багш, сэтгэл судлал, нийгмийн...

Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX. 58 iconМэдлэг, боломж, зөвлөлгөө, олон урьгалч үзлийг хөгжүүлэх, өргөжүүлэх, өөрчлөх, хариуцлага, манлайлагч, хөтөч, чадвар, туршлага, тодорхой хэрэгцээ, дэмжлэг, нөөц, үр дүн, санал бодлоо хуваалцах, урам зориг өгөх, туршлагаа хуваалцах
Энэхүү “ментор” хэмээх англи үг нь эртний Грекийн домгоос гаралтай ба Итака улсын хаан Одиссей дайнд явахаасаа өмнө өөрийн итгэлтэй...

Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом