Говь аймгийн засаг даргын тамгын газар




ИмеГовь аймгийн засаг даргын тамгын газар
страница1/8
Дата на преобразуване03.02.2013
Размер2.77 Mb.
ТипДокументация
източникhttp://cabinet.gov.mn/files/gov_hyanalt2010/Umnegovi2010/Umnegovi2010Re10.docx
  1   2   3   4   5   6   7   8



ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРЭЭС

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИД 2010 ОНД БҮТЭЭГДЭХҮҮН

НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ


ДАЛАНЗАДГАД 2010 ОН



АЙМГИЙН ЗДТГ-ЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ



д/д

Байгууллагын бүтээгдэхүүн

Төрийн албан хаагчийн тухайн жилд гүйцэтгэх ажил, үйлчилгээ

Биелэлт

Оноо


1

2

3

4

5

1.2

Бүтээгдэхүүн 1.1.

Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч төвтэй хариуцлагатай, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэснээр хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийн байдлыг сайжруулна.

Эрүүл мэндийн сургалт сурталчилгааг иргэдэд ойртуулж, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэн эрүүл мэндийг дэмжигч байгууллагын хөдөлгөөнийг өрнүүлнэ.

Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумдад Энержи ресурс ХК-тай хамтран “Таны эрүүл мэнд танаас” сэдэвт зүүн бүсийн өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 1251 эмч мэргэжилтэн, 1800 гаруй иргэдийг сургалт сурталчилгаанд хамруулсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр кино, сурталчилгааг 79 удаагийн давталттайгаар цацалт хийж, иргэдийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдлээ. 9-р сараас халдварын бус өвчнөөс сэргийлэх чиглэлээр “Мянганы сорилын сан”-гийн санхүүжилтээр төсөл хэрэгжиж, 30 хүнийг сонгогдсон 20 байгууллагаас оролцуулан семинар зохион байгуулж үйл ажиллагааны чиглэлийг гаргав. 2010 онд Осол гэмтэл, хүчирхийлэлээс сэргийлэх, сүрьеэтэй тэмцэх, дүлийрэл, сонсгол буурахтай тэмцэх дэд хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж байна. Оюу толгой, НЭМХ-тэй хамтран эрүүл мэндийн талаар зүүн 3 суманд судалгааны баг судалгаа хийж, 90 гаруй хүнийг хамруулан семинарыг зохион байгууллаа.

100

1.3

Эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг аймгийн хэмжээнд бууруулан, нярайн тусламжийн аппарат, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлнэ.

Нярайн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор НҮЭМ төслийн шугамаар эх барих, нярайн тусламж үйлчилгээнд 16 нэр төрлийн 55,1 сая төгрөгний чухал шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нийлүүлж, Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт суурилуулав. “Дэлхийн зөн” төслийн шугамаар хүүхдийн олон найрлагат тэжээлийг 6- 23 сартай 1850 хүүхдэд 27000 ширхэгийг хуваарилан олголоо. Сульдаатай 60 хүүхдэд 1760 ш витамин D-ийг үнэ төлбөргүй олгосон. Эмэгтэйчүүдийн эмчийн дээшлүүлэх, нярайн эмчийн олгох сургалтанд Нэгдсэн эмнэлгийн 2 их эмчийг төрийн сангийн санхүүжилтээр явагдах сургалтанд хамруулаад байна. Өрхийн эмнэлэг дээр дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, 400 гаруй хүн оролцон, 4577 хүүхдэд витамин А амин дэм уулгасан байна. 2010 оноос хүүхэд нярайн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор хувийн хүүхдийн эмнэлгийг дэмжиж, тусгай зөвшөөрлийг олгож, байраар ханган, үйл ажиллагааг эхлүүлээд байна

60

1.4




Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургалт суртачилгааны арга хэмжээг эрчимжүүлнэ.

Байгалийн голомтын хяналтын гүнзгийрүүлсэн шинжилгээг БНХАУ-ын хилээр орох гарах хорио цээрийн алба, Хижиг судлах төвийн мэргэжилтэнгүүд, Үндэсний төвийн эмч мэргэжилтэнтэй хамтран 7 хоног хийж, боомын шинжилгээнд дээжлэн орууллаа.
Ханбогд суманд аймгийн ОБХ-тэй хамтран, иж бүрэн үзүүлэх сургуулийн 80 хүнд 8 цагийн сургалт хийж ажилласан зэрэг нь 2 улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд голомттой газруудыг хяналтанд авч хамруулсан үр дүтэй ажил боллоо.
Хүрмэн суманд хачигт халдварын тандалт шинжилгээ хийж, 1000 гаруй сорьцыг БГХӨСТөвд, 25 сорьцыг улсын төвд шинжлүүлэв. Шинэ ба сэргэн тархах халдвараас сэргийлэх сургалтанд байгууллагуудаас 413 хүнийг сургасан нь шаардлагатай үед ажиллах боловсон хүчнийг чадавхжуулсан арга хэмжээ боллоо. Галзуу өвчин, түүнээс сэргийлэх, талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлав.

90

1.5

Аймгийн Нэгдсэн эмнэлгийг Говийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгох, засварлах, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүчин чадлыг шинэчлэн сайжруулж, олон улсын жишигт хүрсэн Говийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн зураг төсөв хийгдсэн.
Нэгдсэн эмнэлгийг 50 ортой эмнэлгийн засварын зургийг хийлгэж, 198.0 сая төгрөгөөр засварлан, ашиглалтанд оруулав.
УИХ-ын гишүүдийн санаачлагаар Бүс орон нутгийг хөгжүүлэх сангаас 500.0 сая төгрөгний өртөг бүхий лабораторийн болон цусны банкны иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлэн, лабаораторын хүчин чадлыг нэмэгдүүлэв.

100

1.6

Цогтцэций сумын эмнэлгийг Сум дундын эмнэлэг болгон өргөтгөх ажлыг эхлүүлж, зарим сумын эмнэлгийн барилгыг засварлан, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг төлөвлөн хэрэгжүүлнэ

БГХӨСТөвийн дээврийг засварлалаа. Цогтцэций сумын эмнэлгийг өргөжүүлэх асуудлыг судлаж, ЭМЯаманд Энержи ресурс ХХК-иар концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр хүсэлтээ тавьсан. Цогт-овоо сумын эмнэлгийн дээврийн засварыг 28 сая төгрөгөөр, Баян-Овоо сумын эмнэлэгийн засварыг 50, 2 сая төгрөгөөр тус тус засварлаж сайжрууллаа.
Эрүүл мэндийн хөнгөн шуурхай үйлчилгээг бүрдүүлэх зорилгоор 2010 онд бүс орон нутгийг дэмжих төсвөөс 60.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 3 өрхийн эмнэлэгт автомашин, оношилгооны эхо аппарат, автоклав, иж бүрэн компьютер техник хэрэгслийг олгож, орон нутгийн төсвөөс өрхийн эмнэлгүүдэд 28 сая төгрөгний дэмжлэг үзүүлж ажиллав.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг өргөжүүлэх зорилгоор 2010 онд 9 байгууллагад шинээр тусгай зөвшөөрөл олгож, 90 ортой эмнэлэгт үйл ажиллагаа явуулах байраар ханган, дэмжлэг үзүүлсэн бөгөөд 45 байгууллагын зөвшөөрлийг сунгасан нь хувийн хэвшлийг хөгжүүлж, өрсөлдөөнийг бий болгох, улмаар улсын эмнэлгийн ачааллыг багасгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэгт ахиц гарлаа.
2010 оны 9-р сард Эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шалгалт, үнэлгээнд 3 сумын болон 1 өрхийн эмнэлгүүдийг хамруулсан нь эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлж, нөхцөлийг сайжруулах, цаашид юун дээр анхаарч ажиллах талаар зөвлөмж өгсөн чухал арга хэмжээ болж байна. 10-р сард орон нутгийн төсвөөс Мандал-Овоо сумын 3 багт багийн эмчийн мотоциклийг шийдсэн нь малчдад хүрэх тусламжийн хүртээмжийг сайжруулж байна.

60

1.7

Бүтээгдэхүүн 1.2:

Иргэдэд ажиллаж, амьдрах хэрэгцээг нь хангахуйц албан ба албан бус боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй тасралтгүй үзүүлж, орчны стандарт болон хүний нөөцийн ур чадавхийг дээшлүүлнэ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ханхонгор сумын эмнэлгийг нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээний чиглэлээр үйл ажиллагааг нь өргөжүүлнэ.

2010 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн төсвөөс Нэгдсэн эмнэлэгт уламжлалт нөхөн сэргээх чиглэлээр тасаг нээн ажиллуулахад 10.0 сая төгрөгний тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр хангаснаар үйлчлүүлэгчдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэн, эмчилгээний чанар хүртээмжийн нэр төрөл олширсон бөгөөд 8 чиглэлээр үйлчилгээг үзүүлж байна.

50

1.8

Эмнэлгийн тусламжийн "Явуулын үйлчилгээ" -г алслагдсан сум, багийн иргэдэд зохион байгуулах ажилд хяналт тавьж ажиллана.

НҮБ-ийн "Хүн амын сан"-гийн дэмжлэгээр алслагдсан хүн амд тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн 6 удаагийн нүүдлийн багийг 14 суманд ажилууллаа. Тус баг нь нийт 8456 км явж, 2775 хүнд хүрч үйлчилсэн. Үүний 77% -д нь нарийн шинжилгээт үзлэгийг хийсэн ба 1235 хүнд эмчийн заасан эмчилгээний дагуу үнэгүй эм тариагаар үйлчилж, 298 хүний амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн байна. Мөн жирэмсэн эхчүүдэд 10000 төгрөгний үнэтэй 125 тусгай багцыг бэлтгэн жирэмсэн эхчүүдэд тараав. Мөн хүүхдийн эмчийн үзлэгт 359 хүүхэд хамрагдаж, витамин Д, нэмэлт тэжээл, бусад витаминжуулалтыг хийв. Явуулын тусламж үйлчилгээнд нийт 6,6 сая төгрөг зарцуулан ажиллалаа.
Мөн 8-р сард төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүдийн эмч нар болон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамтарсан урьдчилан сэргийлэх үзлэгийг тус аймаг дахь Шивээ-хүрэн болон Гашуун-сухайтын хилийн боомтод дотор, мэдрэл, эхо, эх барих эмэгтэйчүүд, БЗДХ-ын чиглэлээр зохион байгууллаа.Тус үзлэгээр 463 ажиллагсдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг, 33 хүнд БЗДХ, ДОХ илрүүлэх шинжилгээг хийлээ.

90

1.9




Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн нэмэлт тусламжийг үнэ төлбөргүй авах үйл ажиллагааг зохион байгуулна.

Эрүүл мэндийн сайдын 2009 оны 12-р сарын 427-р тушаалаар орлого багатай иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөтөлбөрийн зээлийн нөхцөлийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийг АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр гаргаад байна. Иргэдийг жилд нэг удаа нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулж ажиллав.
2010 онд нийт 68414 хүнд үзлэгийг хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт 33708 хүнийг хамруулав.

80

1.10

Аймгийн Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмчийн орон сууц барих асуудлыг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлнэ.

Цогт овоо, Хүрмэн сумдад эмчийн орон сууцыг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд орууллаа. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хүрээнд ОССК-тай хамтран орон сууцны хуваарийн дагуу 11 эмч мэргэжилтнийг орон сууцаар хангаад байна. Аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг орон сууцаар хангах хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар 3600 кв/м газрыг олгох болоод байна.
Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай чанартай хүргэх эмч мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой Оюу толгой төслийн газраас хэрэгжүүлж буй Эмчийн тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээт 14 эмчийн гэрээг сунган ажиллуулж байна. Эмч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд 18 эмч мэргэжилтэнг хамруулж, ЭМГ-ын зардлаар 2 сувилагч, ЭМГ-ын халдвар судлаач их эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд тус тус хамрууллаа. Мөн Энержи ресурс ХХК-ийн санхүүжилтээр уушигны нарийн мэргэжлийн эмчийн эзэмшүүлэх сургалтанд Нэгдсэн эмнэлгийн их эмчийг хамруулаад байна.
2010 оны 10-р сард аймгийн ИТХ-аар аймгийн эрүүл мэндийн салбарын "Хүний нөөцийн хөтөлбөр"-ийг батлуулж, хэрэгжүүлж байна. ЭМЯаманд хүсэлт гаргасны дагуу 11-р сараас ЭНЭШТөвөөс эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлтийн 2 их эмч, 1 сувилагчийг багаар нь аймгийн Засаг дарга, ЭМГ, НЭ хамтран гэрээ байгуулан ажиллуулж, эмч мэргэжилтэнг дагалдуулан сургаж байна. Эмнэлгийн хүний нөөцийн бүтэц стандартын хангалтыг нэмэгдүүлэх, анагаах ухааны боловсрол олгогч сургууль төгсөгчдийн дунд ажлын байрыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулан, шинээр 9 их эмч, 11 сувилагч тусгай мэргэжилтэнг авч ажиллуулаад байна.

100

1.11

Иргэд, эмч мэргэжилтэнүүдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааг эрчимжүүлж, Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг сайжруулна.

Эмч мэргэжилтэнүүдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааг эрчимжүүлж, "Эмийн био шингэц ба эмчилгээний үр дүнг тооцох нь" сэдвээр сургалтыг зохион байгуулан, нийт 74 эмч, мэргэжилтэнүүдийг хамруулснаар шинэ эмийн болон эмчилгээний үр нөлөөний талаарх мэдлэгийг дээшлүүлэв.
Мөн 12-р сард Эмийн зохистой хэрэглээ сэдвээр кредиттэй сургалтыг зохион байгуулан, 60 гаруй эмч мэргэжилтэнүүдийг хамруулж, эмч мэргэжилтэнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэн ажиллалаа.

80

1.12




Суурин болон хөдөлгөөнт хүн амд чиглэсэн ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэхажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ.

АХБ-ны “Дэд бүтэц ба Уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл” аймагт хэрэгжиж эхэлсэн ба 4-р сард 3 хоногийн төлөвлөлтийн семинарыг АЗДТГ, ЗГ, АХБ, ЭМЯ, ДЭМБ-хамтран зохион байгуулж, нийт 43 хүнийг хамруулав. Тус төслийн хүрээнд 2010 оны 10-р сард сургагч 10 багшийг бэлтгэсэн бөгөөд олон улсын IRIM судалгааны байгууллагаас хяналт судалгааг Ханбогд, Баян-овоо, Цогтцэций, Номгон, Даланзадгад зэрэг 5 сумдад суурь судалгаа хийлээ. Мөн 11,12-р саруудад төв хөдөөгөөс 25 сургагч багшийг бэлтгэн сертификат олгож , Ханбогд, Цогтцэций, Таван толгой, Даланзадгад 4 газарт “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр тестээр мэдлэг сорих, санал асуултын хайрцаг аялуулах, гар зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдаан, АХА тэмцээн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, тараах материал, бэлгэвч тарааж мэдээллийг өгсөн ба нийт 3500 гаруй хүн хамруулав. Аймгийн ЗДТГ-аас “100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөр” –ийн хүрээнд ЭМЯ, Глобал сантай хамтран удирдах ажилтанууд, Цагдаагийн ажилтанууд, зочид буудал, баар цэнгээний эздэд 3 удаагийн нийт 65 хүнийг хамруулсан сургалтыг 5-р сард зохион байгууллаа. Мөн 8 зочид буудал, 12 баар цэнгээний газарт хяналт үнэлгээг 2 удаа хийж, зөвлөмж өгөн, тараах материалаар хангалаа.

100
  1   2   3   4   5   6   7   8

Добавете документ към вашия блог или уеб сайт

Свързани:

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconБулган аймгийн засаг дарга, ТҮҮний тамгын газрын
Засгийн газар, аймгийн итх-ын хуралдаанаас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийн жил”, “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын жил” болгохоор...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconМонгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан
Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”, аймгийн итх-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 29 дүгээр тогтоолоор “Аймгийн жишиг багийн шалгуур үзүүлэлт”,...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconМонгол улсын
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл гэж үзэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconА рхангай аймгийн засаг даргын 2008-2012 оны
Эрүүл эхээс эрүүл хүүхэд” зарчмыг сум, өрх, нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж нярайн эмч, сувилагч бэлтгэх, нярайн инкубатор, хүүхдийн...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconУламжлалт технологи "Бойтог анжис" ашиглан хүнсний ногоо тариалах технологи Говь-Алтай аймаг, Шарга сум
Шарга сумын Урд гол гэдэг газар нийт хүнсний ногоо тариалах боломжтой газар 70 га байхаас одоогоор 14 га газрыг нь ашиглаж байна

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconАймгийн эдийн засаг, нийгмийн байдал
Тєсєв: Аймгийн тєсвийн орлогод 3399. 1 сая тєгрєг орж тєлєвлєгєє 32. 4 хувиар давж биелсэн байна. Єнгєрсєн оны мєн їеэс 301 сая тєгрєгєєр...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconАймгийн эдийн засаг, нийгмийн байдал
Тєсєв: Аймгийн тєсвийн орлогод 3758. 6 сая тєгрєг орж тєлєвлєгєє 29. 1 хувиар давж биелсэн байна. Єнгєрсєн оны мєн їеэс 515 сая тєгрєгєєр...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconАймгийн эдийн засаг, нийгмийн байдал
Тєсєв: Аймгийн тєсвийн орлогод 3243. 6 сая тєгрєг орж тєлєвлєгєє 2 хувиар биелж, єнгєрсєн оны мєн їеийнхээс 246. 7 саяар дээгїїр...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconӨмгөөлөн хайрлам Өмнийн говь т өс ө л
Уг төсөлд Өмнөговь аймгийн здтг, боажг, мхг, Ханбогд, Манлай, Цогтцэций, Баян-Овоо, Номгон сумдын здтг, уул уурхайн зарим компани...

Говь аймгийн засаг даргын тамгын газар iconЧ. Айтматов далайн хєвєєний алаг
Нэвтлэшгїй єтгєн манан хєвєлзсєн жихїїн шєнє Агнуурын тэнгисийн бїх эргийн дагуу, тэнгис газар хоёрын бїх фронтын дагуу мєнхийн хоёр...

Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом