Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний




ИмеСэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний
страница11/13
Дата на преобразуване01.02.2013
Размер1.71 Mb.
ТипДокументация
източникhttp://cabinet.gov.mn/files/gov_hyanalt2010/Selenge2010/Selenge2010Re4.docx
1   ...   5   6   7   8   9   10   11   12   13

3.Агнуурын загас хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөр



1

Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тусламж, хандив;



Монгол улсын Засгийн газрын 2008 оны 267 тоот тогтоол “Агнуурын загас хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын “Даян дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн санхүүжилтээр Хушаат сумын “Ишгэнт нуур” ХХК, Сүхбаатар сумын “Бат дэм” ББН зэрэг аж ахуйн нэгжүүд агнуурын ач холбогдол бүхий загасыг өсгөн үржүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Даян дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн санхүүжилтээр агнуурын загас хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөрийг Хушаат сумын “Ишгэнт нуур” ХХК, Сүхбаатар сумын “Бат дэм” ББН зэрэг аж ахуйн нэгжүүд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

90



2

Хууль бус загас агнуур, худалдааг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажлын менежментийг шинэ түвшинд гаргах

“Амьтны аймгийн тухай”, “Ан агнуурын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор Мэрэгжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, тус газрын дарга нарын баталсан “Хорио” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа. Хууль бус ан агнуурыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар “Сэлэнгийн мэдээ”, “Гэгээ” зэрэг сонин, “Миний Монгол” телевиз, “Сэлэнгэ” телевизээр сэрэмжлүүлэг явуулан сурталчилан ажиллаа.



100




4.Хог хаягдлыг бууруулах тухай хөтөлбөр



1

Хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх, ялган ангилах, боловсруулах дахин ашиглах, устгах үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох хаягдлын эх үүсвэр, хэмжээ бүтэц, шинж чанарын байдлыг тогтоож, хог хаягдлын байршлыг оновчтойгоор байршуулах

Аймгийн хэмжээний хог хаягдлын тооллого явуулж 17 сум 3 тосгонд 74 хогийн цэгт 32740 м2 талбайг хог хаягдал эзэлж байгааг зураглал хийж тогтоон, 74 хогийн цэгээс 44 цэгийг цэвэрлэж хог хаягдлыг устган 13269 м2 талбайн хог хаягдал цэвэрлэсэн байна. 49 багийн иргэдэд хог хаягдлаа ангилан ялгах тодорхой ойлголт өгөхөөр “Хог хаягдал” товхимолыг 600 ширхэгийг хэвлэн Засаг даргын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний үеэр тарааж олон нийтэд сурталчилсан. Хог хаягдлын хууль зөрчсөн, ил задгай хог хаясан иргэнд оногдуулах торгуулийн талаарх санамж хуудас 120 ширхэгийг багуудаар тарааж ажиллалаа.


90



2

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, бүхий л хэвшлийн аж ахуйн нэгжийг өргөнөөр татан оролцуулж тэдэнд дэмжлэг үзүүлэх арга механизмыг тогтоож хэвшүүлэх, хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгүй болгох техник, технологийн шинэчлэлт хийх, байгаль орчинд сөрөг нөлөө

үзүүлж буй хогийн цэгүүдийг дарж устган байгалийн нөхөн сэргээлт хийх замаар тэдгээрийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ялзмагжуулан цэвэршүүлэх байгууламж болгон өөрчлөх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, аюултай хог хаягдлыг тусгайлан цуглуулж цэвэршүүлэх, хоргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хог хаягдлыг эргүүлэн ашиглах дахин боловсруулах замаар шаардлагатай машин механизмаар хангах

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хог хаягдлыг бууруулах “Сэлэнгэ цэвэр орчин” хөтөлбөрийг 2009 онд батлуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тохижилт, үйлчилгээний газарт “Аймаг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр хаягдал гялгар уут, хуванцар боловсруулах хэрчих, хайлуулах төхөөрөмж 2 ширхэг, “Тогтвортой амьжиргаа-2” төслөөр Сүхбаатар суманд хаягдал боловсруулах 4 ширхэг төхөөрөмж нийлүүлэгдсэн боловч хотын төвд ажлуулбал агаарын бохирдол их гарах тул хотын захад байрлуулах, цех барих ажлыг 2011 онд шийдвэрлэх шатандаа явагдаж байна.

70




5.Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр



1

Ашигт малтмалын хайх, олборлох үйл ажиллагааг хориглох, хязгаарлах газар, бүс нутгийг тогтоох, жагсаалтыг гаргах.

-Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тохиолдолд уурхайн эдэлбэр газрын байгалийн нөхөн сэргээлтийн бүрэн хийлгэж байх механизмыг бүрдүүлэх, энэ ажилд төв, орон нутгийн хяналт, зохицуулалтыг сайжруулах.

- Аймгуудад нөхөн сэргээлтийн дэд хөтөлбөр боловсруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим томоохон компани, ААНБ-г нөхөн сэргээлтийн хөтөлбөр хийлгэх.

-Хайгуулын үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээлтийг заавал хийлгэх шаардлагыг орон нутгийн байгаль орчны албад, мэргэжлийн хяналтын газрууд хэрэгжүүлдэг болох

-Орон нутагт байгаль орчны албад, мэргэжлийн хяналтын газруудын ажлын уялдааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, жил бүр 2-оос доошгүй удаа нөхөн сэргээлтийн явцтай танилцан дүгнэлт гаргаж байх байнгын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх.

-Алт, хайлуур жонш, нүүрс зэрэг ашигт малтмалын гар аргаар олборлосон тохиолдолд нөхөн сэргээлтийг заавал хийж байх эрх зүйн орчин бүрдүүлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох.

-Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа ААНБ-дад зориулан техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар сургалт семинар тогтмол зохион байгуулж байх.

-ТЗТБ, бүх шатны Засаг дарга, МХГ хамтран хяналт тавьж ажиллах.

-Орон нутгийн удирдлага, БО мэргэжилтэн байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам сөрөг үр дагавар, авах арга хэмжээний талаар сургалтанд хамруулах.


Уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж аухйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавин, нөхөн сэргээлтийг улсын комист хүлээн авлаа. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын “Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг хамгаалах журам” гарсантай холбогдуулан Ашигт малтмалын ашиглалтын болон элс хайрга олборлох аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаандаа баримтлан ажиллах талаар, тухайлбал алтны уурхайнуудад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран шаардлага тавин ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуучлалын Яамнаас зохион байгуулсан “Байгаль орчны салбарын ажилтны зөвлөлгөөн”-ий үеэр аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт сэдвээр илтгэл тавьж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, байгаль орчинд халгүй, хөрс ус агаарт хоргүй байгаль экологид ээлтэй техник, технологи нэвтрүүлэх, талаар ярилцлага зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийж дүнг аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулан ажилласан. Уг шалгалтыг Мандал, Баянгол, Орхонтуул, Түшиг, Хүдэр, Ерөө сумд болон Бугант тосгонд 09-р сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулж илэрсэн зөрчилийг газар дээр нь шийдвэрлэж зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч ажилласан. Үзлэг шалгалтанд нийт 30 гаруй аж ахуйн нэгж хамрагдсанаас Хүдэр сумын “Золотая корона” ХХК, “ДБТХ” ХХК, Ерөө сумын “Хунанжинлэн” ХХК, “Итгэлт хүлэг” ХХК, “Капитал гоулд майнинг” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа. Жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд нийт техникийн нөхөн сэргээлт 154 га, биологийн нөхөн сэргээлт 140.6 га талбайд хийгдсэн. Шалгалтын явцад:

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй аймаг орон нутагтай Газрын гэрээ мөн Усны дүгнэлт гаргуулж гэрээ хийгээгүй

  • Өөрийн тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий талбайдаа өөр бусад компаниудыг гэрээгээр оруулсан тухайн компаниуд нь үйл ажиллагаа явуулах зохих бичиг баримтгүй

  • Тухайн сум орон нутгийн удирдлага болон эрх бүхий мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын зүгээс тогтмол хяналт, шалгалт, үзлэг хийн дүнг аймагт танилцуулдаггүйгээс гарч байгаа зөрчлүүдийг шийдвэрлэх арга хэмжээг цаг тухайд нь авах боломжгүй

  • Аж ахуйн нэгжүүд төлөвлөгөөндөө тусгагдсан нөхөн сэргээлт хийж байгаа ч энэ нь олборлолтонд өртөж байгаа талбайтай харьцуулахад бага хэмжээтэй байна. Мөн биологийн нөхөн сэргээлт хийхэдээ төрөл бүрийн тарьц, суулгац тарьдаг ч уурхай буугаад явсан үед харуул хамгаалалтгүй үлддэгээс хүн малын хөлд талхлагдан үгүй болдог байна.

  • Орон нутгийн иргэдэд ажилд авах санал тавьдаг ч ирдэггүй ажилд орсон ч хэд хоног ажиллаад хаяад явдаг тухай уурхайн удирдлагууд ярьж байсан энэ нь тухайн орон нутгийн иргэд хувиараа алт олборлох сонирхолтой байдагтай холбоотой.

Урьд жилүүдэд олборлоод орхигдсон болон уурхайн хаягдал эфель дээр хувиараа ашигт малтмал олборлогчид ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр механикжсан тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа явуулж байсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал гарч байсныг арилгуулах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгч, хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажилласан

100




6.Цаг агаарт агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 хүртэл хөгжүүлэх хөтөлбөр

1

Таримал болон хадлан бэлчээрийн ургамлын гарц сайжирч, иргэдийн орлого нэмэгдүүлэх боломж дээшилнэ.

Үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2010 оны 5-р сарын 1 ний өдрөөс эхлэн бороо 1,2,3 экспертүүд цаг агаарт нөлөөлж болох 12 удаагийн тохиолдолд 16 удаа зохион байгуулж 5-р сард 12.2 хувь, 6-р сард орох хур тунадасыг 4.6 хувь, 7-р сард 4,2 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

90




7.Монгол орны Идлэг шонхорыг хамгаалах үндэсний хөтөлбөр

2

Идлэг шонхорыг хамгаалах үйлсэд бүх нийтийн оролцоо нэмэгдэж, хууль бус худалдааг таслан зогсоох урамшууллын механизм бүрдэж, иргэдийн экологийн боловсрол дээшилнэ.

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр Хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр “Идлэг шонхор шувуу”–г барьж улсын хил давуулахаар завдсан хэргийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Монгол орны Идлэг шонхор, ховор шувуудийн тархац нөөцийн судалгаан”-ны ажлыг аймгийн хэмжээнд явуулсан.

90




8.Усны үндэсний хөтөлбөр

3

Ус ашиглалтын болон байгалийн бусад сөрөг нөлөөлөлөөс усны нөөц бохирдож хомсдохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах,байгалийн аясаар нөхөн сэргээгдэх чадавхийг дэмжих үйл ажиллагааг усны нөөц чанарын мэдээллийг үндэслэн хэрэгжүүлэх замаар байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах Үерийн аюул гамшиг болон гол мөрөн, булаг шандны ус татарч, улмаар хатаж ширгэх, усны эх үссвэр бохирдох зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан хөнөөлийг арилгах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааг оновчтой тасралтгүй, үр ашигтай зохион байгуулах эдийн засаг эрх зүйн тааламжтай нөхцлийг бүрдүүлэх

Байгал орчин, аялал жуулчлалын яамтай хамтран усны сан бүхий газар дахь томоохон голуудад эргээс 2 тийш 500м,жижиг гол горхи,булаг шандын эргээс 2 тийш 200 метрт тус тус хэмжилт хийж энгийн хамгаалалтын бүсийг нийт 317,3 мян.га газрыг хамруулан тогтоосон. Сум орон нутагт усны тооллого жил бүр явагдаж 2010 оны эхэнд аймгийн хэмжээнд бэлчээрт 393 худаг, төв сууринд 75 худаг тоологдсон. Аймгийн нэгдсэн эмнэлэг орон нутгийн чанартай үе мөчний өвчин анагаах зориулалтаар Хяраан нуурын эмчилгээнмй шаврыг авч ашиглаж байгаа. Буур хээрийн “Оргидог булаг”, Гүн нуурыг орон нутгийн хамгаалалтанд авч, хамгаалалтын бүсийн дэглэм тогтоох тохижуулах асуудлыг аймгийн 2010 оны үндсэн чиглэлд тусгуулж, “Оргидог булаг”-ийг тохижуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж зураг төсөв хийгээд байна.


100




9. Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр



1



Ховор ургамлын тархац, нутаг удмын санг хамгаалах, ховор ургамлын бүртгэл мэдээлэл, хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх, ховор ургамлыг зохистой ашиглах, ховор ургамлыг нөхөн сэргээх арга хэмжээ авах, ховор ургамлыг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх

Хүдэр, Ерөө сумын нутгаас Ховор ургамлын төрөл зүйлд багтдаг Эгэл бавран ургамлыг холбогдох газраас зохих зөвшөөрөл авч “Грийн тэрэлж” ХХК, “Нүрий” ХХК- ууд нь 5 тонныг түүж бэлтгэсэн ба сум орон нутгийн төсөвт 2680,0 төгрөгийн хураамж төлсөн. Мөн Хүдэр сумын нутагт хууль бусаар ховор ургамлыг /төрөл зүйлд багтах Эгэл бавран ургамлыг/ хууль бусаар түүж бэлтгэж байгаа талаар ирүүлсэн иргэдийн мэдээллээр очиж шалгахан холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаа.

90




Долоо. Барилга, хот байгуулалт




1.Хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр



1

Аймаг нийслэл сум дүүрэгт хүн амын орон сууцны барилгын ажлыг эрчимжүүлэн, орон сууцжуулах ажлыг эрчижүүлэх

Манай аймагт энэ хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар сумд 16 айлын орон сууц, Мандал суманд төрийн албан хаагчийн 18 айлын орон сууц, Сайхан сумын Хөтөл тосгонд 20 айлын орон сууцууд хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан.

90




2.40000 айлын орон сууц хөтөлбөр



1

Хот байгуулалтын бодлоготой уялдуулан хот, тосгон, орон сууцны хорооллын төлөвлөлтийг олон нийтийн оролцоотой хийх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Сэлэнгэ аймагт 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвд 20 айлын орон сууц баригдаж байна. Сүхбаатар суманд бага дунд орлоготой иргэдэд зориулаж 30 айл,Төрийн албан хаагчдын 20 айл, Хушаат суманд 4 айл, Баруунбүрэн суманд 4 айл, Баянгол 8 айлын сууцыг барьж байгуулахад “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-тай хамтарч ажиллассан.

90



1   ...   5   6   7   8   9   10   11   12   13

Свързани:

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconМонгол улсын хууль
Улсын Засгийн газар, Бїгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын Экспорт-Импорт банк /Эдийн засгийн хєгжлийн хамтын ажиллагааны...

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconМонгол улсын засгийн газрын тогтоол
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconМонгол улсын
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл гэж үзэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны...

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconМонгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан
Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”, аймгийн итх-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 29 дүгээр тогтоолоор “Аймгийн жишиг багийн шалгуур үзүүлэлт”,...

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconМонгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны VII, VIII сарын товч мэдээлэл
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол...

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconБиеийн тамир, спортын хөгжил, Үр дүН, цаашид тавих зорилт
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын эрхэм гишүүд, Монголын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, биеийн...

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconБулган аймгийн засаг дарга, ТҮҮний тамгын газрын
Засгийн газар, аймгийн итх-ын хуралдаанаас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийн жил”, “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын жил” болгохоор...

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconМонгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 2009 îíû áàéäëààð
Нэг. ХҮн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүҮлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconМонгол улсын их хурлын тогтоол
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй монгол улсын засгийн газрын үндэсний iconХавсралтын нэр: Шууд гэрээ байгуулан боловсруулах авто замын зураг төслийн ажлын жагсаалт Хавсаргах файл
Хавсаргах файл: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом