Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам




ИмеБаяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам
Дата на преобразуване04.12.2012
Размер463.77 Kb.
ТипДокументация
източникhttp://mongolia.smetoolkit.org/mongolia/mn/file/content/684/mn/persleav.rtf

Баярын өдрүүд, ээлжийн амралтын чөлөө олгох журам



Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.

Ээлжийн амралт



[ТАНАЙ КОМПАНИ] дараах баярын өдрүүдэд амрана:


















  1. Чөлөөт баяр

  2. Хувийн баяр


Цалинтай баярын өдрүүд



Доорх нөхцлийг хангаж байгаа орон тооны ажилтан баярын өдрүүдэд ердийн үед найман цаг ажилласан жишгээр тооцож цалин авна.


1. Баярын өмнөх хуваарьт ээлжиндээ гүйцэд ажилласан.

2. Баярын дараах хуваарьт ээлжиндээ гүйцэд ажиллана.

3. Дээрх хоёр өдрийн аль нэгт нь өвчний улмаас ажлаагүй тохиолдолд эмчийн магадалгаа өгнө. Эс бөгөөс баярын өдрийн цалинг олгохгүй.


Дараах тохиолдолд баярын өдрийн цалинг олгохгүй:


1. Ажилтан 90-с дээш хоногийн турш цалин аваагүй,

2. Орон тооны цомхотголд орсон,

3. Түр хугацааны эсвэл улирлын ажилтан,

4. Чөлөөтэй байх хугацаа нь баярын өдөртэй давхардсан,

5. Баярын өдрүүдээр ажилтныг ажиллахыг шаардсан боловч татгалзсан.


Цалинтай амрах баярын үер ажилтанг ажиллахыг шаардвал ердийн цалин болон баярын амралтын цалинг нэмж олгоно.

Ээлжийн амралт, долоо хоногийн эцэстэй давхардсан цалинтай баярын амралт



Хэрэв баярын өдөр ажилтны ээлжийн амралтын үеэр таарсан бол ээлжийн амралтыг давхардсан баярын өдрийн тоогоор уртасгана, эсвэл тэр өдрүүдийг дараагийн амралт дээр нэмж олгоно.


Хэрэв баярын өдөр Бямба гаригтай давхцвал уг баярын амралтыг ирэх Баасан гаригт олгодог түгээмэл жишиг байдаг. Хэрэв Ням гаригтай давхцвал Даваа гаригт үргэжлүүлэн амраах нь нийтлэг байдаг.

Илүү цаг



Баярын өдрүүдийг илүү цаг ажилласны хөлс авахад зориулан ашиглаж болохгүй. Хэрэв үнэхээр ажиллах шаардлагтай бол илүү ажилласан цагийн хөлс олгоно.


[Хэрэв таны нөхцөл байдалд тохирохгүй байвал доорхи Чөлөөт баяр гэсэн заалтыг хасаж болно.]

Чөлөөт баяр



Дурьдсан цалинтай баярын өдрүүдээс гадна [ТАНАЙ КОМПАНИ] жил бүр Чөлөөт баярын хоёр амралтын өдрийг нэмж олгоно. Үүнийг авах шаардлага хангаж буй ажиллагсад долоо хоногийн эцэс эсвэл баярын амралттайгаа нийлүүлэн амарна.


Жил бүрийн эхэнд ажиллагсад цалинтай амралт, мөн чөлөөт амралтын хуваарийг хүлээн авна.


[Хэрэв таны нөхцөл байдалд тохирохгүй байвал доорхи Хувийн баяр гэсэн заалтыг хасаж болно.]

Хувийн баяр



Шаардлага хангаж байгаа ажиллагсдад цалинтай хуваарьт баярын өдрүүдээс гадна жил бүр чөлөөт баярын хоёр өдрийг нэмж өгнө. Хувийн баярын хуваарийг гаргахаас өмнө ажилтан зөвшөөрөл авна. Хувийн баярыг авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө бичгээр хүсэлт гаргана.

Шашны баяр



Нийтийн баярын өдрүүдээс гадна шашны холбогдолтой баярын өдрөөр ажилтан чөлөө хүсэхийг [ТАНАЙ КОМПАНИ] хүлээн зөвшөөрч байна. Эдгээр өдрүүдийг хуваарьт амралтын өдөр, эсвэл урьдчилан зөвшөөрсөн цалингүй чөлөө зэрэгт тооцож болно. Шашны баяраар чөлөө авах хүсэлтийг зөвшөөрөх ёстой.

Ээлжийн амралт



[ТАНАЙ КОМПАНИД] Орон тооны ажилтнаар нэг жил ажилласны дараа уг ажилтан [хэд] хоногийн цалинтай ээлжийн амралт авах эрхтэй. [ТАНАЙ КОМПАНИД] тасралтгүй таван жил ажилласан тохиолдолд ээлжийн амралтын хоногийн тоо [хэдээр], [ТАНАЙ КОМПАНИД] тасралтгүй арван таван жил ажилласан тохиолдолд ээлжийн амралтын хоногийн тоо [хэдээр], [ТАНАЙ КОМПАНИД] тасралтгүй гучин жил ажилласан тохиолдолд ээлжийн амралтын хоногийн тоо [хэдээр] тус бүр нэмэгдэнэ.

Амралтын хугацааг бүтэн өдрөөр нэмэх ба үүнийг урьдчилж батлана. Ажилтын амралтын таван өдөр тутам нэг өдрийг дараагий амралт дээр нэмж болох ба [огноо]-с өмнө ашиглах ёстой.


[ТАНАЙ КОМПАНИ] орон тооны бус ажилтанд цалинтай амралт олгохгүй.

Ээлжийн амралтын цалин



Ажилтны ердийн цалинг амралтын цалинд бодох ба илүү цаг болон баярын нэмэгдлийг оруулахгүй. Ажилтын ердийн цалингийн хэмжээ долоо хоног бүр өөрчлөгддөг байсан тохиолдолд долоо хоног ажилласан дундаж цаг эсвэл өмнөх улиралд байсан долоо хоногийн дундаж ажилласан (40-өөс ихгүй) цагаар бодож амралтын цалинг тогтооно.

Амраагүй хугацаанд амралтын цалинг бодохгүй.

Ээлжийн амралтын хуваарь



[ТАНАЙ КОМПАНИ] ажилтан бүрийг хүссэн хугацаанд нь амраахыг хичээдэг. Гэвч [ТАНАЙ КОМПАНИ] ажиллагсдыг байнга хангалтай хэмжээнд ажиллуулах хэрэгтэй. Тиймээс амралтын хуваарийг урьдчилан төлөвлөж бичгээр зөвшөөрөл олгоно.


Хэрэв хуваарьтай холбоотой асуудал гарвал аль болох шудрага шийдвэрлэхийг хичээнэ. Маргааны үед илүү ахмад, амралтаа авах илүү шаардлагатай, түрүүлж хүсэлт гаргасан зэрэг хүмүүсийг нааштай авч үзнэ.

[Хэрэв таны нөхцөл байдалд тохирохгүй байвал доорхи Үйлдвэрийн бүрэн зогсох гэсэн заалтыг хасаж болно.]

Үйлдвэрийн бүрэн зогсолт



[ТАНАЙ КОМПАНИ] жил бүрийн [хэдэн] сард [ямар хугацаатай] үйлдвэрийн бүрэн зогсолт хийдэг. Шаардлагатай ажиллагсдаас бусад бүх ажиллагсад энэ үеэр ээлжийн амралтаа авна. Хэрэв амралтын хугацаа нь 10-аас дээш хоногтой ажилтан байвал зөрүү өдрүүдийг нь нэмж олгоно. Хэрэв нэг жил хүрэхгүй хугацаатай ажилласан (гэхдээ зургаагаас дээш сар ажилласан) ажилтан байвал бүрэн зогсолт хүртэл ажилласан хугацаагаар тооцож амралтын мөнгийг олгоно.

Ээлжийн амралтын үеэр баярын өдөр давхцах эсвэл өвдвөл



Хэрэв ажилтны ээлжийн амралтын үеэр баяр давхцвал ажилтны амралтын мөнгө дээр нэмэн баярын өдрийн цалинг олгоно, эсвэл уг ажилтан өөр өдөр сонгон чөлөө авч болно.


Хэрэв амралтын хугацаандаа ажилтан эмнэлэгт хэвтсэн бол эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлэн эмчийн гарах зөвшөөрөл өгсөн өдрийг хүртэлх хугацааг уг ажилтнаас санал авсны үндсэн дээр түр хугацаанд өвчтэй байх гэдэх нөхцөлд тооцон тэтгэмж нэмж олгож болно. Ээлжийн амралтын үеэр эмнэлэгт хэвтэх бол [ТАНАЙ КОМПАНИД] мэдэгдэх ёстой. Хэрэв амралтын үеэр өвдсөн ч эмнэлэгт хэвтээгүй бол амралтыг амарсан хугацаанд оруулан тооцно.

Ажлаас гарах ба амралтын мөнгө



Хэрэв ямар нэг шалтгааны улмаас ажилтан ажлаас гарах болсон бол хуримтлагдсан амралтын өдрүүдийн цалинг бодож сүүлийн цалин дээр нэмж олгоно. Хэрэв ээлжийн амралтыг урьдчилан авсан бол амралтын цалинг сүүлийн цалингаас суутгана.

Ээлжийн амралтын хугацааг тогтоох арга



Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.

Ажилласан жилээр тооцох энгийн арга



Нэгээс дээш жил, долоо хоногийн 5 өдөр нийт 40 цаг ажилласан ажилтны амралтыг дараах аргаар тооцно:


Ажилласан жил 7 хоног/цаг амралт


1 жил 1 долоо хоног/40 цаг

2 жил 1 долоо хоног нэмэх нь 1 өдөр/48 цаг

3 жил 1 долоо хоног нэмэх нь 2 өдөр/56 цаг

4 жил 1 долоо хоног нэмэх нь 3 өдөр/64 цаг

5 жил 2 долоо хоног /80 цаг

6 жил 2 долоо хоног /80 цаг

7 жил 2 долоо хоног /80 цаг

8 жил 2 долоо хоног нэмэх нь 1 өдөр/88 цаг

9 жил 2 долоо хоног нэмэх нь 2 өдөр/96 цаг

10 жил 3 долоо хоног /120 цаг

11 жил 3 долоо хоног /120 цаг

12 жил 3 долоо хоног /120 цаг

13 жил 3 долоо хоног /120 цаг

14 жил 3 долоо хоног /120 цаг

15 жил 3 долоо хоног /120 цаг

16 жил 3 долоо хоног нэмэх нь 1 өдөр/128 цаг

17 жил 3 долоо хоног нэмэх нь 1 өдөр/128 цаг

18 жил 3 долоо хоног нэмэх нь 1 өдөр/128 цаг

19 жил 3 долоо хоног нэмэх нь 2 өдөр/136 цаг

20 жил 4 долоо хоног /160 цаг

21 жил 4 долоо хоног /160 цаг

22 жил 4 долоо хоног /160 цаг

23 жил 4 долоо хоног /160 цаг

24 жил 4 долоо хоног /160 цаг

25 жил 5 долоо хоног /200 цаг


Ээлжийн амралтыг тухайн ажилтанд болон ахалж буй даргад тохиромжтой үед олгоно.


Ээлжийн амралтын хугацааг тогтоох арга (2)



Ээлжийн амралтын хугацааг тогтоохдоо гол төлөв ажилласан жилийг харгалзаж үздэг. Дийлэнх компаниуд удаан ажилласан ажилтандаа нэмэлт амралтын өдрүүд өгдөг. Доор үзүүлсэн арга нь дээрхтэй харьцуулбал удаан ажилласан ажилтандаа илүү амралтын өдөр өгдөг.


Ажилласан жил Амралт


6 сар 1 долоо хоног

1 жил 2 долоо хоног

2 жил 2 долоо хоног, 1 өдөр

3 жил 2 долоо хоног, 2 өдөр

4 жил 2 долоо хоног, 3 өдөр

5 жил 2 долоо хоног, 4 өдөр

6-10 жил 3 долоо хоног

11 жил 3 долоо хоног, 1 өдөр

12 жил 3 долоо хоног, 2 өдөр

13 жил 3 долоо хоног, 3 өдөр

14 жил 3 долоо хоног, 4 өдөр

15-24 жил 4 долоо хоног

25 болон түүнээс дээш жил 5 долоо хоног

Шинэ ажилтны амралтын хугацааг тогтоох



Жилийн эхэн өнгөрснөөс хойш ажилд орсон ажилтанд ажилласан жилд нь тулгуурлан амралтын хугацааг тооцох аргагүй тул ажилласан сараар нь амралтын хугацааг тооцоно.


Дараах байдлаар амралтын хугацааг тогтооно:


Ажилд орсон сар Амралтын хоног


1-р сар 10 хоног

2-р сар 9 хоног

3-р сар 7 хоног

4-р сар 5 хоног

5-р сар 4 хоног

6-р сар 3 хоног

7-р сар 2 хоног

8-р сар 1 хоног

9-12-р сарууд 0 хоног

Ажилласан сараар тооцох энгийн арга



Тогтвортой ажиллаж байгаа ажилтанг урамшуулах үүднээс ажилласан сар бүрт нэг амралтын өдөр ноогдоно. Ажилласан жил нь их болох тусам сард ноогдох амралтын өдөр ихсэж, ээлжийн амралтын хугацаа уртсана.


Дараах байдлаар хугацааг тогтоож болно:


1-5 жил ажилласан: ажилласан сар бүрт 1 өдөр ноогдож, нийт өдөр нь жилд 10-с хэтрэхгүй байна.


6-15 жил ажилласан: ажилласан сар бүрт 1.5 өдөр ноогдож, нийт өдөр нь жилд 15-с хэтрэхгүй байна.


16-25 жил ажилласан: ажилласан сар бүрт 2 өдөр ноогдож, нийт өдөр нь жилд 20-с хэтрэхгүй байна.


26 болон түүнээс дээш жил ажилласан: ажилласан сар бүрт 2.5 өдөр ноогдож, нийт өдөр нь жилд 25-с хэтрэхгүй байна.

Орон тооны бус ажилтны ээлжийн амралтын хугацааг тогтоох



Орон тооны бус ажилтны амралтын хугацааг долоо хоногт ажилладаг цагт тулгуурлан тогтооно.


Долоо хоногт хорин цаг ажилладаг орон тооны бус ажилтанд (ажилласан эхний таван жилд) ажилласан сар тутамд нэг амралтын өдөр ноогдож, нийт өдөр нь жилд 10 хоногоос хэтрэхгүй. Амралтын нэг өдөр ажлын дөрвөн цагтай тэнцэх (долоо хоногт нийт ажилласан 20 цагийг ажлын таван өдөрт хуваана) ба 40 цаг (10 өдрийг дөрвөн цагаар үржүүлнэ) ажиллаж ээлжийн амралтад олгох хамгийн цаад хугацаа буюу 10 хоногийг тогтоолгоно.

Оршуулгын чөлөө олгох бодлого



Энэ нь оршуулгын чөлөө олгох компанийн бодлогын загвар юм.

Оршуулгын чөлөөг цалинтай олгож, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нь нийтлэг журам юм. Хэрэв та доор дурдсан бодлогоос өөр бодлого боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй

Цалинтай ажиллагсад



Оршуулгын чөлөө нь ажилтныг ойр дотны хүнийхээ оршуулгад оролцоход нь зориулсан цалинтай чөлөө юм. Зөвхөн орон тооны ажилтанд цалин болон бусад тэтгэмжийг хасалгүй оршуулгын чөлөөг олгоно. Ажилтны сургалтын болон туршилтын үе дууссанаас хойш цалин тэтгэмжтэй оршуулгын чөлөөг олгоно.


Чөлөөний хугацаа: Гэр бүлийн, ойрын хамаатан нас барсан тохиолдолд гурав хүртэлх өдрийн (дараалсан гурван ажлын өдөр) цалинтай чөлөө олгоно.


Гэр бүл, ойрын хамаатан гэдгийг тодорхойлбол:


  1. Ах, эгч

  2. Хүүхэд

  3. Эцэг

  4. Хадам эцэг

  5. Нөхөр

  6. Эх

  7. Хадам эх

  8. Дүү

  9. Дагавар ах, эгч

  10. Дагавар хүүхэд

  11. Хойд эцэг

  12. Хойд эх

  13. Дагавар дүү

  14. Эхнэр


Оршуулгын чөлөөний цалин: Оршуулгын чөлөөнд ердийн үеийн ажлын цалинг тооцон олгоно.


Цалингүй чөлөө авах: Хэрэв ажилтан оршуулгын цалинтай чөлөө авах нөхцлийг хангахгүй бол цалингүй чөлөө олгож болно. Хэрэв найз нөхдийн оршуулгад оролцох бол цалингүй чөлөө олгож болно. Чөлөөтэй байсан өдрийг ажиллаагүйд тооцож цалин олгохгүй.

Оршуулгын чөлөөний цалинг алдах: Хэрэв ажилтан оршуулгын чөлөө дууссаны дараа дор хаяж нэг бүтэн өдөр ажиллахгүйгээр ажлаас гарвал оршуулгын чөлөөний цалин болон тэтгэмжийг олгохгүй.


Оршуулгын чөлөө олгосон тохиолдолд уг оршуулгын ажилд оролцох ёстой. Нас барагчийн нэр, ажилтантай ямар холбоотой, мөн оршуулгын ажилтай хамааралтай бусад зүйлсийг асуух эрх компанид бий.

Цагийн ажилтанд оршуулгын чөлөө олгох



Дараах нөхцлийг хангаж буй бүх цагийн ажилтан ойрын хамаатан нас барсан тохиолдолд оршуулгын чөлөө авах эрхтэй. Оршуулгын чөлөөтэй байгаа ажилтанд ажлын хөлсийг (өдөрт ажиллах нийт цаг наймаас хэтрэхгүй) олгоно.

Ажилтанд оршуулгын чөлөөтэй байх хугацааны цалинг олгохдоо дараахийг харгалзаж үзнэ:


  1. Ойрын хамаатан нас барахаас өмнө тасралтгүй 90 буюу түүнээс дээш хоног ажилласан бол.

  2. Ойрын хамаатан нь гэр бүлийн гишүүн, хүүхэд, эцэг эх, ах, эгч, дүү бол.

  3. Оршуулгын чөлөө нь оршуулгын өдрийг оролцуулан нийт дараалсан гурван өдөр байх ба оршуулсан өдрөөс хойш нэг өдрөөс хэтрэхгүй байна.

  4. Оршуулгын чөлөөний цалинг зөвхөн ажиллах ёстой байсан цагт тооцож олгох ба, илүү цаг ажиллах ёстой байсан бол илүү цагийн цалинг олгохгүй.

  5. Ажилтан оршуулгын чөлөө хүсэж, хэзээнээс хэдийг хүртэл ажилдаа ирэхгүй байх талаар мэдэгдсэн тохиолдолд оршуулгын чөлөөнд цалин бодно.

  6. Хэрэв ажилтан оршуулганд оролцоогүй байвал оршуулгын чөлөөнд цалин бодохгүй.

  7. Ажилдаа эргэж орсон даруйдаа оршуулгын цалингаа авах хүсэлт гаргана. Нас барагчтай ямар холбоотой байсан талаар баримт шаардаж болно.

Өвчний чөлөө олгох бодлогын загвар


Ажилтан өвдсөн тохиолдолд чөлөө олгох тухай компанийн бодлогын загвар. Өвчний улмаас чөлөө авсан тохиолдолд цалинг олгох ба уг өдрүүдийг ажилтны нийт ажилсан хугацаанд оруулан тооцох нь нийтлэг журам байдаг. Хэрэв та доор дурдсан бодлогоос өөр бодлого боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.

Өвчтэй байх хугацаанд цалин олгох



Дараах болзлыг хангаж буй ажилтанд өвчтэй байх хугацаанд нь цалин олгоно:


  1. Хэрэв 6-р сарын 1-нээс өмнө ажилд орсон бол дараагийн жилд нь 10 хүртэлх хоногийн чөлөө авч болно.

  2. Хэрэв 7-р сарын 1-нээс 12-р сарын 31 хооронд ажилд орсон бол дараагийн жилд нь 5 хүртэлх хоногийн чөлөө олгож болно.


Шүд, хараа болон бусад эмнэлэгийн үзлэг түүнчлэн гэр бүлийн гишүүнээ эмнэлэгт үзүүлэх, өвчтэй байхад нь асрахад зориулж чөлөө олгож болно.


Өвтэй байх хугацааны цалин болон бусад тэтгэмж. Өвчтэй байх хугацааны цалинг ердийн 8 цагийн ажлын өдрөөр бодож олгоно. Гурваас доош цагийн чөлөө авсан тохиолдолд өвчний чөлөөний цалинг бодохгүй. Бямба, ням гариг, илүү ажилласан цаг, цалинтай баярын өдөр, цалинтай амралт зэргийг өвчтэй байх хугацааны цалинг бодохдоо хасна.


Ямар нэг осол болж гэмтсэн өдрөөс эхлэн, түүнчлэн өвчтэй байсны дөрөвдэхь өдрийг хүртэл долоо хоног тутмын даатгалын тэтгэмжийг олгоно. Осол болон өвчний үед цалин болон тэтгэмжийн бус даатгалаас тэтгэмж олгох ба өвчтэй байх хугацааны ашиглаагүй цалинг тухайн жилдээ шаардлагтай үед ашиглана.

Эмчийн магадалгаа. Өвчтэй байх хугацааны цалинг олгоход эмчийн магадалгаа заавал шаардагатай биш.


Гүйцэтгэлд нөлөөлөх. Ажилтан үнэхээр өвдөх үедээ шудрагаар компаниас цалинтай чөлөө авна гэдэгт найдаж байгаа. Ямар нэг шудрага бус байдлаар энэ цалинтай чөлөөг авсан бол тухайн байдлыг ажилтны гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд ашиглана. Компани эмчийн магадалгаа шаардах эрхтэй.


Ажлаас гарах. Ажлаас гарч байгаа тохиолдолд өвчтэй өдрийн цалинг олгохгүй.

Өвчтэй өдрийн хуримтлал



Ажилд орсон өдрөөс эхлэн сард нэг өдөр цалинтай өвчний чөлөө авах эрх хуримтлагдана. Нийт өвчний чөлөө 60 хоног хүртэл хуримтлагдаж болно.


Хэрэв өвчтэй байх хугацаа нь 60 хоногоос хэтэрсэн бол хэтэрсэн 2 өдөр тутам нэг өдрийн цалинг бодож олгоно. Өвчтэй өдрийн олгогдоогүй цалинг 12-р сард эсвэл [өвчний чөлөөг зөвшөөрдөг ажилтны] товлосон хугацаанд олгоно.


Долоо хоногт дунджаар 40 цаг ажилладаг ажилтны өвчний чөлөө найман цаг байна. Долоо хоногт 56 буюу түүнээс дээш цаг ажилладаг ажилтны өвчний чөлөө 12 цаг байна.

Орон тооны бус ажилтны өвчний чөлөөг ажилласан цагт нь тохируулан тооцно. Улирлын болон түр зуурын ажилтанд өвчний чөлөөний өдөр хуримтлагдахгүй. Өвчний чөлөөтэй байх хугацааны цалинг тусгай хариуцсан ажилтан зөвшөөрч олгоно. Өвдсөн ажилтан ажилдаа ирэх ёстой цагаас хойш нэг цагийн дотор өөрийг нь удирдаж буй ахлах ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.

Хувийн чөлөө олгох журам



Хувийн чөлөө олгох тухай компанийн журмын загвар. Хувийн чөлөөг цалингүй олгодог ба уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нь нийтлэг журам байдаг. Гэвч компани бүр хувийн чөлөөтэй өдрийг нийт ажилласан хугацаанд оруулдаггүй. Шаардлагтай бол та доорхи журмыг өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчилж болно. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.


Ажилтанд цалингүй хувийн чөлөө олгох эсэхийг компани өөрөө шийднэ. Хувийн чөлөө гэж 2 долоо хоног эсвэл түүнээс дээш хугацаагаар чөлөөтэй байхыг хэлнэ. Хувийн чөлөө олгох нь манай компанийн ерөнхий журам биш бөгөөд зөвхөн онцгой тохиолдолд хувийн чөлөөг олгоно. Өвчний чөлөөг хувийн чөлөөгөөр орлуулж болохгүй.


Ажилтан чөлөөтэй тохиолдолд ажлын ачаалалд ямар өөрчлөлт орох зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэж ажилтанд чөлөө олгох эсэхийг шийднэ. Туршилтын журмаар ажиллаж байгаа ажилтанд хувийн чөлөө олгох үндсэн журам байхгүй. Бүх ажиллагсад нэг жил тасралтгүй ажилласны дараа хувийн чөлөө авах эрхтэй болно.


[чөлөө авах хүсэлтийг шийдвэрлэдэг хүний нэр] шийдвэрээр чөлөө олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Хувийн чөлөө авсан ажилтанд цалин болон бусад тэтгэмжийг олгохгүй. Компаниас төлөх нөхцөлтэй амь даатгалтай тохиолдолд энэ заалт хамаарахгүй бөгөөд энэ нь хувийн чөлөөтэй нэг жилийн турш хүчинтэй байна. Хэрэв ажилтан эрүүл мэндийн даатгалын хураамжаа бүрэн төлж байгаа бол даатгал үргэлжилнэ. Ажилтанг чөлөөтэй байхад тэтгэмжийг авахгүй ба чөлөө авах хүртэл хуримтлагдсан тэтгэмж хэвээр үлдэнэ.


Ажилтны албан тушаал, ажлын байрыг эргэн иртэл нь хадгалах баталгааг компани гаргахгүй боловч ойролцоо үүрэг, цалинтай ажилд томилохыг хичээнэ. Хувийн чөлөөний хугацааг хамруулж ажилтны ажилд анх орсон хугацааг шинээр тогтооно.


Ажилтан чөлөөний хугацааг дуусмагц ажилдаа эргэж орох үүрэгтэй. Хэрэв ажилдаа эргэж ирэхгүй, [чөлөөний хүсэлтийг хүлээж авах хүний нэр]-д чөлөөг сунгах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд ажилтныг манай компанид цаашид ажиллахгүй, ажлаас гарсан гэж үзнэ. Чөлөөний хугацааг сунгах тухай хүсэлтийг хугацааг дуусахаас тав хоногийн өмнө бичгээр гаргана.

Хуулийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх чөлөө



Хуулийн байгууллагад үүрэг гүйцэтгэхэд олгосон чөлөөг нийт ажилласан хугацаанд оруулан тооцдог. Шүүхээс ажилтанд олгосон тэтгэлэгийг ажилтан ажил олгогчид тушаана гэсэн ойлголцлын үндсэн дээр чөлөөтэй байх хугацааны цалинг ажил олгогч олгодог. Хэрэв шүүхээс олгосон тэтгэлэгийг ажилтан өөрөө авахыг хүсч байгаа бол түүнд нийцүүлэн дараах журмыг өөрчилнө. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.

Цалинтай чөлөө



Хуулийн байгууллагад үүрэг гүйцэтгэх тохиолдолд нэг жил хүртэлх хугацааг цалинтай чөлөө гэж үзэх бөгөөд энэ хугацааны цалинг тооцохдоо хуулийн байгууллагаас авах цалинг хасна.


[Дээрхи заалтыг тухайн мужийн иргэний үүргийн талаарх хуулинд нийцүүлэн өөрчилнө.]

Урьдчилан мэдэгдэх



Хэрэв ажилтан иргэний үүргээ биелүүлэн шүүх хурлын шүүгч болох гэж байгаа бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэнэ. Шүүгчийн үүрэг биелүүлэхийг шаардсан шүүхийн мэдэгдлийг хавсаргана.


[Дээрхи заалтыг тухайн мужийн иргэний үүргийн талаарх хуулинд нийцүүлэн өөрчилнө.]

Ажилдаа эргэн орох



Хэрэв ажлын өдөр дуусахаас өмнө шүүхий албанаас чөлөөлөгдсөн бол тэр даруйдаа ажилруугаа мэдэгдэж тухайн өдөр ажилдаа эргэн орж ажиллах талаар заавар авна.

Цэргийн үүрэг биелүүлэх чөлөө



Цэргийн үүрэг биелүүлэх чөлөө олгох тухай компанийн журмын загвар. Цэргийн чөлөөг цалингүй олгодог ба уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Өөрийн хэрэгцээнд нийцүүлэн дараах журмыг өөрчилж болно. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.


Ажилтны цэргийн үүрэг биелүүлэхээр чөлөө авахыг зөвшөөрөх нь [ТАНАЙ КОМПАНИ] –ний журам юм.

Цэргийн алба



[ТАНАЙ КОМПАНИ] жилд [хоногийн тоо] хүртэлх өдрийн цэргийн бэлтгэл, сургуулиалт хийх зорилготой чөлөө олгоно. Хэрэв ажилтан цэргийн алба хаах бол хугацаатай (хэдэн хоног, сар) чөлөө олгоно. Цэргийн чөлөөг зөвхөн орон тооны ажилтанд олгоно.

Ажилд орох эрх



Ажилтан цэргийн чөлөөтэй байсан тохиолдолд эргээд ажилдаа орох эрхтэй. Ажилдаа эргэн орсны дараа цалингийн нэмэгдэл, амралт, чөлөөтэй байх хугацаанд хуримтлагдсан бусад тэтгэмжийг нөхөн олгоно.

Хуучин албан тушаалд нь томилох



Ажилтан ээлжийн амралттай эсвэл цэргийн чөлөөтэй байх хугацаанд танай компанид томоохон өөрчлөлт гарч, ажилтанг ажилдаа эргэн ороход нь хуучин албан тушаалд нь томилох боломжгүй тохиолдолд чөлөө авахаас өмнө хийж байсан ажилтай ижил түвшин, статус, цалинтай ажилд томилно. Гэхдээ дараах нөхцлүүдийг хангах ёстой. Үүнд:


  1. Албаа гүйцэд хааж зохих журмын дагуу халагдсан.

  2. Ажилдаа эргэн орж ажилаа хийж чадах баталгаа.

  3. Ажилдаа эргэн орох тухай мэдэгдэл.


Ээлжийн амралт болон цэргийн чөлөөний дараа өмнөх албан тушаалдаа эргэн томилогдох боломжгүй бол, танай компани ижил түвшин, статус, цалинтай өөр ажилд томилно.


Ажилдаа эргэн орох тухай мэдэгдлийг цэргээс халагдснаас хойш __ хоногийн дотор компанид ирүүлнэ.

Ээлжийн амралт



Ажилтны авах ёстой ээлжийн амралт дээр цэргийн чөлөөг нэмж олгоно. [ТАНАЙ КОМПАНИ] жилд авч байгаа цэргийн чөлөөг ээлжийн амралтын өдрөөс хасахгүй.

Ялгаварлан үзэхгүй байх



[ТАНАЙ КОМПАНИ] армийн гишүүн ямар ч ажилтныг ялгаварлан үзэхгүй байх журамтай. Ажилтан цэргийн чөлөө авсан тохиолдолд ажлын байраа алдах зэрэг ямар нэгэн эрсдэлгүй байна. Ажилтныг цэргийн албанаас эргэн ажилдаа орсон нэг жилийн хугацаанд ямар нэгэн шалтгаар ажлаас халахгүй.

Жирэмсний амралт олгох журам



Дараах журмыг өөрийн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчилнө. Жишээ нь: хэрэв танай ажлын чадвараа түр алдах тухай журам доор дурдснаас өөр бол та өөрийн журамд нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Түүнчлэн та заавал 16 долоо хоногийн чөлөө санал болгох шаардлагагүй. Хэрэв та чөлөөний хугацааг өөрчлөх хэрэгтэй бол энэ журмыг өөрчилнө. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.


Түр зуурын биш, орон тооны эмэгтэй ажилтанд жирэмсний амралт олгоно.


Чөлөөний дээд хугацаа



Жирэмсний амралтын дээд хугацаа бол __ долоо хоног. Хэрэв ямар нэг эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацааг сунгах шаардлагатай бол компанид даруй мэдэгдэнэ. Нэмэлт хугацааг эмнэлэгийн эсвэл ажлын чадвараа түр алдсан журамд хамруулан тооцно.

Бичгэн хүсэлт



Жирэмсний амралт хүсэх тухай бичгэн хүсэлтийг зохих хугацааны өмнө өгнө. Амаржих өдрийг тэмдэглэсэн эмчийн магадалгааг бичгэн хүсэлтэд хавсаргана. Ямар хугацаатай чөлөө хүсэж байгааг ажилтан компанид мэдэгдэж компани тухайн ажилтанд чөлөөтэй хугацаанд ажилаа зохицуулах боломж олгоно.

Шилжүүлэх



Жирэмсний амралт хүсч буй ажилтан бага хүч шаардсан эсвэл аюул багатай ажилд шилжүүлэхийг хүсч болно. Хүсэлтийг бичгээр өгөх ба хүсэлт гаргах болсон шалтгааныг дурдана.

Цалинтай чөлөө



[ТАНАЙ КОМПАНИ] __ хугацаатай [хугацаа—хэдэн өдөр эсвэл долоо хоног] жирэмсний амралтад цалин олгоно. Цалинтай хугацааны дараа ажилтан хуримтлуулсан цалинтай өвчний чөлөө, ээлжийн амралтаа авч болно. Уг өдрүүдэд цалинг олгоно.

Эрүүл мэндийн улмаас ажиллах чадваргүй



Хэрэв ажилтан хүсвэл өөрийн эрүүл мэндийн байдал, ажлын нөхцөл зэргийн харгалзан үзэж амаржих хүртлээ ажлаа хийж болно. Жирэмсэн байх үедээ биеийн байдлын улмаас ажлаа хийж чадахгүйд хүрвэл жирэмсний амралтаа хүсч болно. Хүсэлтийг долоо хоногоос доошгүй хугацааны өмнө гаргах ба ажил хийх чадваргүй гэсэн эмчийн мадалгааг хүсэлтэд хавсаргана.

Тэтгэмж



Жирэмсний амралттай байгаа ажилтан [ТАНАЙ КОМПАНИ]-н ажилчдад олгодог тэтгэмжүүдэд хамрагдсан хэвээр байна. Жирэмсний амралтын дараа ажилтан эргэн ажилдаа ороход хуучин ажилд нь эсвэл түүнтэй ойролцоо ажилд томилохыг хичээнэ. Хэдийгээр хуучин ажилд нь томилох баталгааг [ТАНАЙ КОМПАНИ] гаргахгүй ч тушаал буурсан ажилд томилохгүй.

Сонгуулийн чөлөө



Компанийн журамд багтаавал зохих заалтуудыг доор дурдав. Мужийн сонгуулийн чөлөө авах хуульд нийцүүлэн дараах заалтуудыг өөрчилнө.


[ТАНАЙ КОМПАНИ]-д сонгуульд санал өгөхөд чөлөө олгох журам бий.

Урьдчилан хүсэлт гаргах



Сонгуульд санал өгөхөөс __ хоногийн өмнө ажилтан бичгээр сонгуульд санал өгөх чөлөөний хүсэлт гаргана.

Цалинтай чөлөө



Сонгуульд санал өгөх чөлөө нь цалинтай чөлөө байна.

Санал өгөх цаг



Сонгуулийн санал өгөхөд __ цагийн чөлөө олгоно. Хэрэв сонгуулийн эхлэх цаг ажил эхлэхээс __ цагийн өмнө эсвэл сонгууль дуусах цаг ажил тарах цагаас __ цагийн өмнө бол санал өгөх чөлөө олгоно. Санал өгөх чөлөөг ажилдаа ирэхээс өмнө эсвэл ажлын өдрийг дуусах үед авч болно.

Ямар сонгуульд чөлөө олгох



Эдгээр сонгуульд [улсын, орон нутгийн гэх мэт] санал өгөхөд чөлөө олгоно.

Свързани:

Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconХавсралт №1 Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Бакалаврын зэрэг олгох
Сэздс-ийн Бакалаврын зэрэг олгох Өдрийн үндсэн болон хамтарсан хөтөлбөрт оюутан элсүүлэхэд бсшуя-ны сайдын тушаалаар баталсан “Оюутан...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам icon2005-2009 онуудад мэргэжлийн зэрэг хамгаалсан эмнэлгийн мэргэжлтний нэрс
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль”-ийн 24. 2, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 408/500...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconИмпортын зөвшөөрөл олгох тухай
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 заалтыг үндэслэн нэн чухал эмийн хангамжийг сайжруулах, эмчилгээ оношлогооны хэвийн байдлыг...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам icon2010 оны -р сарын -ны өдөр Дугаар Улаанбаатар хот
Эрүүл мэндийн салбарын инженерүүдийн Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн зэрэг олгох зөвлөлийн 2010 оын 4-р сарын 22-ны өдрийн хурлын...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25. 4, “Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25. 4, “ Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconАшигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан-15а
Татварын тайлан гаргахдаа тег-ын даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны єдрийн 379 дїгээр тушаалаар батлагдсан “Татварын тайлан гаргах,...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconЧанар, НӨӨц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үЗҮҮлэх тусламж, Үйлчилгээний журам нэг. Нийтлэг үндэслэл
Эрүүл мэндийн тухай хуулийн 13. 5-ыг үндэслэн хүн амд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтний (332) нэрсийг нэгдүгээр, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтад тэнцсэн...
Баяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам iconМонгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан
Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”, аймгийн итх-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 29 дүгээр тогтоолоор “Аймгийн жишиг багийн шалгуур үзүүлэлт”,...
Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом