Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал




ИмеНэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал
Дата на преобразуване03.12.2012
Размер128.97 Kb.
ТипДокументация
източникhttp://onomfoundation.org/projects/tlc/surgalt/materials/nc/2-negdsen-hural/1303-Abs-Amirda.docx
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН СУРГУУЛИЙН

НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ОСОЛ

ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДАДАЛ ХЭВШҮҮЛЭХ НЬ


Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал:


Хурдацтай хөгжиж нийгэм, хувьсан өөрчлөгдөж байгаль, цаг уурын өөрчлөлтийн үед амьдарч буй иргэн бүр өөрийн хэрэгцээ шаардлагаа хангах, эрүүл аж төрөх ёсыг сахин хамгаалахад эрүүл мэндийн боловсрол чухал хэрэгцээтэй зүйл болоод байна.


Эрүүл мэндийн боловсролын гол зорилго нь тухайн хүнийг эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах чадамж бүхий иргэн болгон төлөвшүүлэх, өвдсөний дараа эмчлүүлснээс өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадах нь эрүүл мэндэд нь илүү тустай байдгийг ойлгуулахад оршино.



  • 1998-1999 оны хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д эрүүл мэндийн хичээл анх албан ёсоор орох болсон;

  • 2002-2003 оны хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчид жил бүр 34-36 цагийн эрүүл мэндийн хичээл судлах болсон;

  • 2004 онд Эрүүл мэндийн боловсролын стандарт батлагдаж, багш нар стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх болсон;

  • ЕБС-ийн анги бүрт судлах сурагчийн сурах бичгүүд, бусад сургалтын хэрэглэгдэхүүн хэвлэгдэн гарсан.

  • Үүний зэрэгцээ МУБИС, түүний харьяа сургуулиудад эрүүл мэндийн багш бэлтгэх асуудлыг институтчилж, эрүүл мэндийн багшийн хавсарсан анги нээсэн.


Сургуулийн өмнөх боловсролын түвшинд бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг баталж, уг стандартаар 0-1, 2 нас хүртэл, 3 нас хүртэл, 4 нас хүртэл, 5 нас хүртэл гэсэн насны ангиллаар эрүүл ахуй, аюулгүй байдал гэсэн 2 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүүхдийн эзэмшиж хүрэх түвшинг тодорхойллоо.

Уг стандарт нь хүүхдийн олж авбал зохих дадал хэвшлийг олгоход насанд хүрэгчдийн дэмжлэг, үүрэг оролцоог нарийвчлан тодорхойлсон, цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдэд хүүхдээ хянах, эрүүл зөв хооллох, бие бялдрын өсөлт хөгжилтийг ажиглах, амьдралын зөв дадал хэвшил суулгахад зориулсан гарын авлага болсон.


Сургуулийн өмнөх насны хүүхдэд эрүүл ахуй, аюулгүй байдлын дадал хэвшлийг хичээлийн явцад болон тоглоомын аргаар дамжуулан олгохыг чухалчилж байна. Цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажлын гол зорилго нь хүүхдийг хөгжүүлэхээс гадна хүүхдэд өдөр тутмын амьдралын зөв хэвшилд суралцах аргыг эзэмшүүлнэ. Жишээ нь: удаан хадгалсан, түүхий болон цэвэрлээгүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, гэрлэн дохио тэмдэглээтэй газраар бусдын тусламжтай зам гарах, шаардлагатай утасны дугаарыг цээжлэх зэрэг энгийн боловч зайлшгүй мэдвэл зохих зүйлүүд болно. /жишээ: 3 нас, 6 нас/


3 хүртэл нас

(25-36 сар)


Шүд, ам, хамраа цэвэрлэх оролдлого хийнэ, нүүр гараа угаана.

НХД: Нүүр гарын алчуур, оо, сойз, саванг тусгайлан бэлдэж өгөх, нүүр гараа угаах, шүд, амны хөндийг цэвэрлэх аргыг зөв заах, хүүхдээр хийлгэх, үлгэрлэх

Бохир гараар хоол хүнс барьж идэхгүй байна.

НХД:Бохир гарын хор уршгийн талаар зурагтай ном, кино үзүүлэх, тайлбарлах, бохир зүйлд хүрэхгүй, гараа амандаа хийхгүй байхыг сануулах

Халбагаа зөв барьж, бие даан хооллоно (Хоолны ширээнд зөв суух, бага багаар халбагадан сайн зажилж идэх, амаа арчих г.м).

НХД: Хүүхдэд тохирсон илчлэг, шим тэжээлт хоол хүнс өгөх, тогтсон хугацаанд зөв хооллож хэвшүүлэхэд анхаарах

Ам, хамар, нүд, чихэндээ аюултай зүйл хийхгүй байна.

НХД:Гэмтэж бэртэхээс сэргийлэх талаар тайлбарлах, анхааруулах

Хувцсаа өмсөж, тайлна.

НХД:Бие даан хувцсаа өмсөх, тайлахад нь хүлээцтэй хандах, дэмжих

Аюултай, гэрээсээ хол, танил биш орчинд тоглохгүй (Машин зам, ухсан нүх, малын зэл, хураалттай модны дэргэд г.м).

НХД:Аюултай орчинд тоглохгүй байх, танихгүй хүн дагах, ганцаараа явж болохгүйг хүүхдэд ойлгуулах, байнга хараа хяналтандаа байлгах

Бусдын сануулгатайгаар тоглоом, эд зүйлээ хураана.

НХД:Орчноо эмх цэгцтэй, цэвэр байлгах, хэрэглэсэн зүйлээ байранд нь буцаан тавих талаар зааж зөвлөх, үлгэр дуурайл үзүүлэх

Бусдын туслалцаатайгаар суултуурт бие засна.

НХД:Хүүхдийг суултуурт зөв суун бие засаж сурахад туслах



6 хүртэл нас

(61-72 сар)


Бие даан шүд, ам, хамраа цэвэрлэж, нүүр гараа тогтмол, зөв угаана.

НХД: Хүүхдэд зориулсан саван, оо, сойз, алчуур, тосыг зөв сонгож хэрэглүүлэх, шүд, амны хөндийг цэвэрлэх, нүүр, гараа угааж байгаа эсэхэд нь хяналт тавих, зөвлөгөө өгөх

Эрүүл мэндээ хамгаалах аргыг мэднэ (Нүдээ бохир гар, алчуураар арчихгүй байх, удаан хугацаанд зурагт үзэхгүй байх, компьютерийн болон гар утасны тоглоом удаан тоглохгүй байх).

НХД:Эрүүл мэндээ хамгаалахын ач холбогдлыг тайлбарлах, амьдрах орчныг эрүүл, аюулгүй байлгах, хүүхдээ чийрэгжүүлэх

Хувцсаа тохируулан, цэвэр нямбай өмсөнө (Цаг агаар, тухайн цаг үед тохируулан хувцаслах, хувцсандаа бохир зүйл, бохир гараа арчихгүй байх, бусадтай хувцсаа солихгүй байх, цэвэр нямбай өмсөх г.м).

НХД:Хувцсаа тохируулан, цэвэр өмсөх нь эрүүл мэндэд тустай болох тухай ярилцах, үлгэрлэх, хувцас өмсөх, эвхэх уламжлалын талаар тайлбарлах

Шаардлагатай утасны дугаарыг мэднэ.


НХД:Гэрийн хаяг, утас, эцэг эх, асран хамгаалагчийн нэр, утасны дугаар, түргэн тусламж, гал командын утасны дугаарыг хүүхдэд цээжлүүлэх, мэдээлэх аргыг заах

Өөрийн эд зүйлс, тоглоомоо цэвэрлэж, гамтай хэрэглэнэ (Алчуур, оймс, тоглоомоо угаах, гэрээ цэвэрлэхэд оролцох, хичээлийн хэрэглэл, бусад зүйлийг ариг гамтай хэрэглэх г.м).

НХД: Өөрт нь тохирсон хөдөлмөр хийлгэх, эд зүйлс, хувцсаа цэвэр гамтай хэрэглэхэд нь урамшуулах

Осол гэмтэл тохиолдсон үед бусдад тусална.

НХД: Найз нөхөд, дүү нь гэмтвэл тайтгаруулах, аргадах, насанд хүрэгчдэд яаралтай мэдээлэх талаар хүүхдэдээ зааж зөвлөх

Ариун цэврийн цаасыг зөв хэрэглэнэ.НХД: Ариун цэврийн цаасыг зөв хэрэглэх аргыг заах, зөв хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөх

Тайлбар: НХД-насанд хүрэгчдийн дэмжлэг

Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх талаар энгийн ойлголтыг өгөх, өдөр тутмын амьдралдаа мөрдөх дадал хэвшүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг албан ёсоор оруулж, 2004 онд Эрүүл мэндийн боловсролын шинэ стандартыг батлан сургалтад мөрдөж эхлээд байна.

Ингэснээр өмнө нь эрүүл мэндийн чиглэлээр тодорхой стандартгүй, жилд 10 орчим цагийн хичээл үздэг, хичээлийн жилийн турш судалдаггүй байсан бол одоо хичээлийн цаг 3 дахин буюу анги бүр жилдээ 32-35 цагийн хичээлийг бүтэн жилийн турш судалж, бусад хичээлүүдтэй адил түвшинд үзэж байна. Өөрөөр хэлбэл

        • бага боловсролын түвшинд 200,

  • суурь боловсролын түвшинд 105,

  • бүрэн дунд боловсролын түвшинд 105

цагийн хичээлийг тус тус судалж байна.


Хүүхэд сургуульд орсоноор идэж уух, тоглох зэрэг балчир хүүхдийн хэрэгцээнээс хальж, олны дунд орж, биеэ авч явах, нийгэмших хэрэгцээ давамгайлдаг.

Улмаар нас ахих, анги дэвших тутам аливааг харьцуулах жиших, асуудалд бие даан хандах, шилжилтийн насанд гардаг өөрчлөлтүүдэд дасах хэрэгцээ гардаг бөгөөд ялангуяа ахлах ангид ороход өөртөө эрүүл орчин бүрдүүлэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээх, бие даасан бүтээлч шинжтэй болдог.


Энэхүү нийгмийн болоод хувь хүний хэрэгцээ шаардлагын үүднээс хүүхдийн нас, сэтгэхүй, бие бялдрын хөгжлийн онцлогт тохируулан эрүүл мэндийн боловсролын хүрээнд боловсролын түвшин бүрт тохирсон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • бага боловсролын түвшинд –Хувийн эрүүл ахуй, ариун цэвэр, хоол хүнс, амны хөндийн эрүүл ахуйн дадал, ахуйн жижиг ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг эрхэмлэх

  • суурь боловсролын түвшинд -Орчны эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгалийн болон химийн гаралтай осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх,

  • бүрэн дунд боловсролын түвшинд-Хууль эрх зүй болон нийгмийн эрүүл мэндийн талаар ойлголттой болох /архи, тамхи, хар тамхи, мансууруулах бодисоос ангид байх/, гэр бүл төлөвлөх, бэлгийн замын халдвараас сэргийлэх


Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд боловсролын түвшин бүрээр



  • Эрүүл мэнд-биеийн өсөлт хөгжилт, хооллолт, хөдөлгөөн ба чийрэгжилт, хувийн эрүүл ахуй ариун цэвэр

  • Эрүүл харилцаа-хувь, хүний харилцаа, хүмүүс хоорондын харилцаа

  • Эрүүл орчин-гэр ахуйн орчин, сургуулийн болон гадаад орчин

гэсэн агуулгын айн /ай гэдгийг багц гэж ойлгоно/ хүрээнд сургалтын хөтөлбөрийг боловсруулан эрүүл мэндийн хичээлээр хүүхдийн нас, сэтгэхүй, бие бялдрын хөгжлийн онцлогт мэдлэг, чадвар, дадлыг олгож байна.


Тухайлбал: бага боловсролын агуулгын түвшинд хүүхэд мэдрэхүйн эрхтэнээ хамгаалах, хувийн ариун цэврээ сахих, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталдаг, тоглох, гүйж харайхдаа аюулгүй байдлыг анхаардаг, байгаль цаг агаарын өөрчлөлтөд тохируулан хувцасладаг зэрэг энгийн ойлголт төсөөлөлтэй болж, эдгээрийг амьдралдаа хэвшил болгоход чиглэнэ.

Суурь боловсролын агуулгын түвшинд хоол боловсруулах эрхтэнээ хамгаалах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хооллох соёлд зөв суралцах, биеийн жин, өндрийн харьцаандаа анхаарал тавих, хорт зуршил, халдварт өвчний үр дагаварын талаар мэдлэгтэй болж, түүнээс өөрийгөө хамгаалдаг дадлыг эзэмшсэн байна.

Бүрэн дунд боловсролын түвшинд өмнө олж авсан мэдлэгээ бататган бусдын болоод нийгмийн эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг, тухайн үйл ажиллагаанд оролцдог өөрөөр хэлбэл нийгэмшихүйн шинж чанар давамгайлдаг болсон байна.

Сурах бичиг: Эрүүл мэндийн боловсролын стандартад суурилсан 12 жилийн сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийг хэвлэж сургалтад ашиглаж байна. Үүнд:

  • Хүн орчин /1-3 дугаар анги/

  • Эрүүл мэнд I /4 дүгээр анги/

  • Эрүүл мэнд V /8 дугаар анги/

  • Эрүүл мэнд VI /9 дүгээр анги/


Багш, боловсон хүчин: Эрүүл мэндийн хичээлийг орж эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НҮБ-ийн Хүн амын сантай хамтран хэрэгжүүлдэг “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх орон нутгийн сургалтыг 2000 оноос эхлэн явуулснаар ерөнхий боловсролын сургууль болон багш бэлтгэдэг их, дээд сургууль бүр эрүүл мэндийн хичээл заах бэлтгэгдсэн багштай болж чадлаа.


Хоёр. Халдварт бус өвчин болон осол гэмтлээс сэргийлэх дадал хэвшүүлэх талаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд туссан байдал:


  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургалтад эрүүл мэндийн хичээлийг оруулахаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлан мөрдөж эхэлсэн.




  • “Хүүхдэд ээлтэй сургуулийн бодлогын баримт бичиг”, Сургуулийн орчинд хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх зорилгоор БСШУ-ы сайдын 2010 оны 471 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-д боловсролын үйлчилгээг стандартын шаардлага, эрүүл, аюулгүй хамгаалагдсан орчин нөхцөлд зохион байгуулах, сургалтын үйл ажиллагаанд эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах талаар тусгасан.




  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 286/216 дугаар хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар 2010-2015 онд баримтлах стратеги”-ийг батлан амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг олгох зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон.


Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын ЭРҮҮЛ БИЕ гэсэн хэсэгт

  • хүний биеийн өсөлт хөгжилт

  • амны хөндийн эрүүл ахуй

  • хувийн эрүүл ахуй, ариун цэвэр

  • хооллолт, монголын уламжлалт хооллолт

  • хөдөлгөөн

  • нөхөн үржихүйн эрүүл мэнд

  • халдварт бус өвчнөөс сэргийлэх

  • халдварт өвчнөөс сэргийлэх

  • хорт муу зуршил

  • эмийн зохистой хэрэглээ

гэсэн 10 багц судлагдахуун хэсгийн хүрээнд хичээлийг судалж байна. Тодруулбал эрүүл ахуйн дадал хэвшил олгох, халдварт бус өвчнөөс сэргийлэх чиглэлээр 1-3 дугаар ангид хүн орчин хичээлийн агуулгад эрүүл мэндийн хичээлийн агуулга туссан бөгөөд 4 дүгээр ангиас эхлэн эрүүл мэндийн бие даасан хичээл ордог.


Бага боловсролын түвшинд: Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх, харшлын тухай анхны ойлголттой болох,

Суурь боловсролын түвшинд: Зүрх судасны эмгэг, чихрийн шижин, мэдрэлийн эмгэг үүсэхээс сэргийлэх, биеийн тамираар хичээллэж хөдөлгөөнтэй байх, хорт зуршлаас ангид байх нь эрүүл аж төрөх, тэр дундаа халдварт бус өвчлөлөөс сэргийлэх гол үндэс болдог талаарх ойлголтыг амьдралдаа мөрдлөг болгох,

Бүрэн дунд боловсролын түвшинд: Зүрх судасны тогтолцоо эрүүл байх нь урт наслахын үндэс бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг сахин хамгаалах нь халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэг томоохон хүчин зүйл болох,


Халдварт бус өвчлөлөөс сэргийлэх гэсэн 1 багц судлагдахуун бүхий бүлэг хичээл орж буй ч дээрх 10 багц судлагдахуун нь өөр хоорондоо уялдаатай бөгөөд бүхэлдээ халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар өдөр тутмын амьдралдаа баримтлах, хэвшил болгох талаарх энгийн ойлголтыг хүүхдэд олгож байна.


Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын ЭРҮҮЛ ОРЧИН гэсэн хэсэгт


  • аюулгүй амьдрал, осол гэмтэл

  • анхны тусламж

  • хүрээлэн буй орчин, эрүүл мэнд гэсэн 3 багц судлагдахууны хүрээнд тодорхой бүлэг сэдвүүдийг орж байна.


Бага ангийн хувьд аюултай болон аюулгүй зүйлийн ялгааг мэдэх, ахуйн болон хөдөлгөөний ослоос сэргийлэх, байгалийн аюулт үзэгдлүүдийн үед анхаарах зүйлийн талаар энгийн ойлголттой болж, жижиг бэртлийн үед /хамраас цус гарах, нарших, нүд, чихэнд гадны зүйл орох гэх мэт/ анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, гэр ахуйн болоод гоо сайхны цэвэрлэгээний бодисын талаар мэдлэгтэй болж, энгийн хэрэглээ, аюулгүй байдлын талаар ойлголттой болно.

Түүнээс гадна замын хөдөлгөөний зарим тэмдэг, тэмдэглэгээний талаар өөрийн ойлголттой болж, хөдөлгөөнд оролцохдоо баримталдаг болсон байна.

Дунд ангийн хувьд байгалийн гамшгийн үед /газар хөдлөлт, салхи, түймэр/ анхаарах зүйлийн талаар мэддэг, бусдад зааж сургах, эрсдлээс хамгаалах, хордлого, түлэгдэлт, осгох, ухаан алдах үед анхны тусламж үзүүлж чаддаг байна.

Ахлах ангийн түвшинд усанд живсэн, угаартсан үед эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, зохиомол амьсгалыг хэрхэн хийх, хугарал, мултралын үед тусламж үзүүлэх чадварыг суулгана.


Бага ангийн түвшинд тоглох, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байх, ахуйн болоод элдэв осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг өгч, түүнийг баримталж хэвшүүлэхийг гол зорилтоо болгосон бол , ахлах, дунд ангид бусдад болоод өөртөө анхны тусламж үзүүлэх, аврах талаар дадал, чадварыг эрүүл мэндийн хичээлээр олгохыг зорьж байна.


***


ДҮГНЭЛТ

Ололттой тал:

  1. Эрүүл мэндийн боловсролын стандарт, хөтөлбөр батлагдаж, сурах бичигтэй болсон



  1. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтанд эрүүл мэндийн боловсрол олгох талаар тогтмол хичээл ордог болж, хичээлийн цаг нэмэгдсэн



  1. Эрүүл мэндийн хичээлд халдварт өвчлөл, осол гэмтлээс сэргийлэх талаар тодорхой багц сэдвүүд тусгагдсан



  1. Эрүүл мэндийн хичээл заах багш нарыг бэлтгэж эхэлсэн



  1. Эрүүл мэндийн боловсролыг олгоход төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо нэмэгдсэн

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн хичээлийн стандарт, хөтөлбөр болон бусад хичээл стандарт, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах



  1. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх /одоо байгалийн ухаан, математик, англи хэлний хичээлийн хөтөлбөрийг шинэчилж байна/ ажлын хүрээнд эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх, агуулга, хүрээг өргөжүүлнэ.



  1. Эрүүл мэндийн хичээлийн зохион байгуулалт, арга зүй, технологийг шинэчлилнэ. /Энэ нь багш нарыг чанаржуулах, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг хангамж, хүрэлцээг нэмэгдүүлэх түүний дотор видео, аудио хэрэглэгдэхүүн, үзүүлэнг нэмэгдүүлнэ/



Анхаарах асуудлууд:

  1. Хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, багш нарыг бэлтгэхэд мэргэжлийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэх,



  1. Халдварт өвчлөл, ослоос сэргийлэх ухуулга нөлөөллийн үйл ажиллагаа, зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сурталчилгааны төрөл, чанарыг сайжруулж, насанд туршдаа эрүүл мэндийн боловсрол эзэмших чиглэлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцоог нэмэгдүүлэх,



  1. Эрүүл мэндийн боловсрол, олгоход чиглэсэн санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх



  1. Амьдралын зөв хэвшилтэй, эрүүл чийрэг иргэн төлөвшүүлэхэд насанд хүрэгчдийн үүрэг оролцоо, нийгмийн хариуцлага, сэтгэхүйг өндөржүүлэх талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх, үүнд төрийн бус байгууллагыг татан оролцуулах



*****

Добавете документ към вашия блог или уеб сайт

Свързани:

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconГовь аймгийн засаг даргын тамгын газар
Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч төвтэй хариуцлагатай, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэснээр...

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25. 4, “ Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын...

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25. 4, “Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын...

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconЧанар, НӨӨц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үЗҮҮлэх тусламж, Үйлчилгээний журам нэг. Нийтлэг үндэслэл
Эрүүл мэндийн тухай хуулийн 13. 5-ыг үндэслэн хүн амд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор...

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал icon2005-2009 онуудад мэргэжлийн зэрэг хамгаалсан эмнэлгийн мэргэжлтний нэрс
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль”-ийн 24. 2, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 408/500...

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconМаркийн автомашины хуваарь
Эрүүл мэндийн сайдын 2010 оны сарын өдрийн тоот тушаалын I хавсралт

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconОвог нэр : Үржингийн Санчин Хүйс
Эрдмийн зэрэг хамгаалсан байгууллага /Сургууль/ : Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconОвог нэр : Чүлтэмдаржаа Төвжаргал Хүйс : эм Төрсөн он
Эрдмийн зэрэг хамгаалсан байгууллага /Сургууль/ : Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconЭрүүл мэндийн сайдын тушаал
Дэмб-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Томуугийн үндэсний төвүүдийн гуравдугаар зөвлөлдөх уулзалтаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх...

Нэг. Эрүүл мэндийн боловсрол олгож буй өнөөгийн байдал iconЗудад нэрвэгдсэн аймгуудад хуваарилсан эх, ХҮҮхдийн нэн шаардлагатай багаж
Зудын гамшигт нэрвэгдсэн аймаг, сумдын эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор тушаах нь

Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом