Иргэний хууль




ИмеИргэний хууль
страница48/49
Дата на преобразуване20.12.2012
Размер7.89 Mb.
ТипДокументация
източникhttp://ethics.moh.mn/files/huuli-erkh-zuin-aktuud/01. Mongol ulsiin huuli/02. Busad/09. Irgenii
1   ...   41   42   43   44   45   46   47   48   49

ТАВИН ДОЛДУГААР БҮЛЭГ

Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх

533 дугаар зүйл. Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх


533.1.Хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.2.Гэрээслэгч өөрийн бүх эд хөрөнгийг гэрээсэлсэн тохиолдолд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг, хэнд олгохыг заалгүйгээр өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 522.3-т заасан хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.3.Гэрээслэгч эд хөрөнгийнхөө зарим хэсгийг гэрээсэлсэн бөгөөд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь энэ хуулийн 533.2-т заасан үндэслэлээр өвлөгчдийн тооноос хасагдвал, түүнд оногдох хэсгийг хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.4.Энэ хуулийн 533.1-533.3-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг хүлээн авах өвлөгч байхгүй бол тухайн эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.

534 дүгээр зүйл. Гэрээслэлээр өвлөгчийг өөрчилсний үр дагавар


534.1.Гэрээслэлээр өвлөгч нь энэ хуулийн 517 дугаар зүйлд заасны дагуу өвлөх эрхээ алдсан тохиолдолд өвлүүлэгч нь түүний оронд өөр өвлөгчийг томилсон бол энэ хуулийн 533.2, 533.3 хамаарахгүй.





ТАВИН НАЙМДУГААР БҮЛЭГ

Өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах

535 дугаар зүйл. Өвлөгчийн хариуцлага


535.1.Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

535.2.Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.

536 дугаар зүйл. Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах


536.1.Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана.

536.2.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.





ТАВИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

537 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах журам, хугацаа


537.1.Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.

537.2.Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална.

538 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох


538.1.Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана.





1   ...   41   42   43   44   45   46   47   48   49

Свързани:

Иргэний хууль iconБарилга угсралтын ажил гүйцэтгэх
Ерөнхий захирал /цаашид Гүйцэтгэгч гэх/ нар харилцан тохиролцож, Монгол улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын...
Иргэний хууль iconМонгол улсын хууль
Хаягдал хар болон єнгєт тємєрлєгт дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай
Иргэний хууль iconСангийн сайдын тушаал
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15. 1, 15 3 дахь заалтыг үндэслэн тушаах нь
Иргэний хууль iconТөсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлийн
Аймгийн здтг-ын Хууль зүйн хэлтэс болон Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтэн нар
Иргэний хууль iconМонгол улсын хууль 20 12
Энэ хуулийн зорилт нь аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, хэлбэр, журмыг тодорхойлж, уг...
Иргэний хууль iconАгуулга
Эх үүсвэр: Иргэд төсвөө хянана сүлжээ, “Төсвийн хууль”-д ил тод, нээлттэй байдал, иргэд, тбб-уудын оролцоог хангах заалтуудыг тусгахад...
Иргэний хууль iconУлсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт
Оршин суугаа газрын хаяг: бгд, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9А байрны 251 тоот
Иргэний хууль iconУлсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Оршин суугаа газрын хаяг: бгд, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9А байрны 251 тоот
Иргэний хууль iconЕРӨнхий боловсролын 12 жилийн сургуулийн "иргэний боловсрол" хичээлийн хөТӨЛБӨР ( 4 12 äóãààð анги ) оршил
Монгол наадам2, эзэн Чингис хаан, түүний суут билиг сургаал, Монгол гэр, Монгол урлал, Эрдэнэзуу, Орхоны хөндийн соёлын дурсгал,...
Иргэний хууль icon2011 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан
Мөн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 36 аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдад холбогдох хууль эрх зүйн актуудаар...
Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом