Ардчилсан намын "монгол хүН" МӨрийн хөТӨЛБӨР




ИмеАрдчилсан намын "монгол хүН" МӨрийн хөТӨЛБӨР
страница2/2
Дата на преобразуване20.12.2012
Размер294.32 Kb.
ТипДокументация
източникhttp://darkhantimes.com/sites/all/docs/AN moriin hotolbor.doc
1   2

ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН

  • Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчинг бүрдүүлнэ.

  • Эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан Монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих бүх нөхцлийг агуулсан хичээлийн стандарттай болно.

  • Эцэг эхийн зөвлөл болон цэцэрлэг, сургуулийн захиргааны хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм журам, арга зүйн зөвлөмжтэй болгоно.

  • Гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлнэ.

  • “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг стандартчилж, хангамж, хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

  • Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх хоолны газрыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаатай хоол хүнсээр үйлчлэх бүх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, хоол зүйч багш нарыг тусгайлан бэлтгэнэ.

  • Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын нөхцлийг сайжруулж, сумдын сургуулийг орчин үеийн нийтийн халуун усны газартай, дотуур байрыг утасгүй интернэтээр хангаж, хичээл давтах тусгай техник хэрэгсэлтэй танхим, номын сантай болгоно.

  • Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж, түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээг байгуулна.

  • Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

  • Алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарын цалин урамшуулал, орон сууцны нөхцлийг сайжруулахад чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлнэ.

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлнэ.

  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа сурагчдын сургалтын тэтгэлгийг бууруулалгүйгээр суралцах сонирхлыг дэмжиж ажиллана.

  • Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж,  дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулж, түүндээ өндөр технологийн компанийг бойжуулж, зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ.

  • Инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгээс доошгүй салбарыг байгуулахыг дэмжинэ.

  • Их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэнэ.

  • Багш, эмч, инженер бэлтгэх асуудал дээр онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжинэ.

  • Шинжлэх ухааны бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, зах зээлд нэвтрүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр хуваарилдаг төсвийг их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар хуваарилдаг болно.

  • Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах замаар Монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлнэ.

  • Монгол үндэстэн, угсаатан, үндэсний цөөнхийн өв соёл, түүх, ёс заншлыг тэгш хүндэтгэн, өвлүүлэн хөгжүүлнэ.

  • Соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангана.

  • Соёлын үнэт зүйлсийг бүтээн туурвигч, соёлын үнэт биет бус өвийг өвлөн уламжлагчийг төрийн анхаарал халамжид байлгана.

  • Соёлын байгууллагын барилга байгууламжийн стандартыг бий болгож шаардлагатай музей, театрын барилгыг шинэчлэнэ.

  • Түүх, палентологи, архелогийн олдворыг нэгдсэн бүртгэлд оруулж, хадгалж хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, тэдний авъяас, хөдөлмөр бүтээлийг дэмжинэ.

  • “Монгол хүн” бэлтгэдэг бага ангийн тогтолцоог бүрдүүлж хүүхдийг эх хэл, бичиг үсэг, түүхээ бүрэн төгс эзэмших, үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох ажлыг хийнэ.

  • Дэлхийн Монгол соёл судлалын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжинэ.logo


АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН

Байгаль орчин

  • Орон нутгийн иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргана.

  • Амьсгалах агаартай, уух устай, аюулгүй амьдрах хоттой болох нөхцлийг бүрдүүлнэ.

  • Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх цацраг идэвхит болон химийн хорт бодисын хэрэглээг багасгаж, онцгой хорт бодис худалдах, ашиглах, тээвэрлэх, хадгалах, импортлоход тавих хяналтыг хүчтэй болгоно.

  • Томоохон гол мөрнүүдэд урсацын тохиргоо хийх замаар усны сан байгуулж бүс нутгийн усны хэрэгцээг хангана. Хөв цөөрмүүдийг аймаг бүрт байгуулна.

  • Гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, гол усыг эзэнтэй болгоно.

  • Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ.

  • Ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, ойг зүй зохистой ашиглах, мод орлох технологийг нэвтрүүлнэ.

  • Устах аюулд орж байгаа амьтан, ургамлаа хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг эрчимжүүлнэ.

  • Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нөхөн сэргээлтийн хөрөнгийн баталгаа гаргадаг тогтолцоог бий болгоно.

  • Уул уурхайн нөхөн сэргээлтэд “дүйцүүлэн хамгаалах” механизмыг нэвтрүүлнэ.

  • Байгаль орчинд хохирол учруулсан талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

  • Батлан хамгаалах бодлого

  • Батлан хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Төрийн батлан хамгаалах бодлогыг шинэчлэнэ.

  • Батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

  • Зэвсэгт хүчний нэгдмэл байдлыг хангаж, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчинтэй болно.

  • Хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалалтад орчин үеийн зэвсэглэл, техникийг нэвтрүүлнэ.

  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлж, үндэсний байнгын хүчний тогтолцоог бүрдүүлнэ.

  • Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлнэ. Зэвсэгт хүчинд эх оронч үзэл, хүмүүжил, хүний хөгжил, төлөвшлийн орчинг бүрдүүлнэ.

  • Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулна. Зэвсэгт хүчний нийт офицер, ахлагчийн албан тушаалын орон сууцны хангамжийг бүрэн шийдвэрлэнэ.

  • Гадаад харилцаа

  • Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, Засгийн газрын байгууллагуудын гадаад бодлого, гадаад харилцаа харилцан зохицуулалттай байх зарчмыг хэрэгжүүлнэ.

  • Монгол иргэд ихээр зорчдог ОХУ, БНСУ, Япон, АНУ, Европын холбооны орнуудад зорчих визний нөхцлийг хөнгөвчилнө.

  • Хил орчмын худалдааг дэмжиж, орон нутгийн иргэдийн түр хугацаагаар хил нэвтрэх боломжийг сайжруулна.

  • Дипломат ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр боловсруулж, гадаад харилцааны алба бүхэлдээ мэргэшсэн дипломатчдаас бүрддэг байх тогтолцоог бэхжүүлнэ.

  • Гадаадад зорчихдоо осолд орох, өвдөх, нас барах, халдлагад өртөх, гэмт хэрэгт холбогдох үед Монгол Улсын иргэнд нэн яаралтай зохих тусламжийг үзүүлдэг болгоно.

  • Гадаадад байгаа монгол иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, “Монгол Монголдоо тусална” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

  • Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн ажиллах нөхцөл, ажлын цаг, цалин олголтод Засгийн газрын зүгээс хяналт тавьж, иргэнийхээ эрх ашгийг хамгаална.

  • Гадаадад ажиллагсдын тэтгэвэр тогтоолгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

  • Гадаадын харьяат болсон Монгол Улсын уугуул иргэний эх нутагтаа зорчих, эх хэл соёлоо сурах, эх нутагтаа ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.

  • Гадаад улсад амьдарч байгаа иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.

  • Гадаадад байгаа иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгоно.

  • Нийгмийн аюулгүй байдал

  • Ган зудаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгож, бэлэн байдлын нөөцийн хэмжээг шинэчлэн тогтооно. Газар хөдлөлт болон бусад гамшгийн мэдээлэл, судалгааны газрын хүчин чадал, техник технологийг шинэчлэнэ.

  • Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахыг хатуу хориглоно.  

  • Стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжинэ.

  • Малын хулгайтай тэмцэх асуудлын хүрээнд байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллуулж үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

  • Хар тамхи, хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тусгай боловсон хүчин бэлтгэх, гадаад орны туршлага судлах, хүчний байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах.

  • “Архигүй Монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

  • o    Спиртийн үйлдвэрлэлд улсын монополь тогтооно.

  • o    Архиар шахдаг, архидалт зохион байгуулдаг явдлыг таслан зогсоож, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажиллана.

  • o    Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хуулиар хориглоно.

  • o    Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эрүүл идэвхитэй амьдралын клубийг аймаг, дүүрэг, сум бүрт байгуулахыг дэмжинэ.

  • o    Согтууруулах ундааны хатуулаг болон савлах хэмжээг бууруулах бодлого баримталана.

  • o    Өндөр хатуулагтай согтууруулах ундааны татварыг эрс нэмэгдүүлнэ.

logo

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН

  • Дотоод хэргийн яамны чиг үүргийн давамгайлсан байдлыг халах замаар Хууль зүйн яамны чиг үүрэг, зохион байгуулалтыг сайжруулж, хууль зүйн бодлогыг хүний эрх, эрх зүйт ёсны шинэтгэлд чиглүүлнэ.

  • Төрийн албан тушаалтны эрх мэдлийг тодорхойлсон хууль зүйн бодлогыг өөрчилж, иргэний эрхийг хамгаалж, иргэнд үйлчлэх нийтийн алба, иргэний алба болгон шинэчлэнэ.

  • Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болно.

  • Төрийн бүх шатны албан хаагчдын үүргийг тодорхой болгож, үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болно.

  • Даргын шийдвэрийг биш хуулийг хэрэгжүүлдэг болно.

  • Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.

  • Хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг хуульчдын ажил, мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгуурын гол үзүүлэлт болгоно.

  • Ардчилсан нийгмийн зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн орчин үеийн эрүүгийн хуультай болно.

  • Иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд олгож иргэний үндсэн эрхийн баталгааг сайжруулна.

  • Хууль зүйн мэргэжлийн болон иргэний боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, хууль зүйн боловсролыг шинэ шатанд гаргана.

  • Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадавхижуулна.

  • Төрийн албыг нийтийн алба болгон шинэчлэн зохион байгуулж, иргэдэд өдөр тутам үйлчилдэг "иргэний алба" бий болгож цахимжуулна.

  • Авлига, ашиг сонирхолын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, төрийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй, шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгоно.

  • УИХ-д Өргөдлийн байнгын хороог байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулна.

  • УИХ-ын нээлттэй сонсголын хэлбэрүүдийг хуульчлан баталгаажуулна.

  • УИХ-ын хяналтыг сайжруулж, аудит, хүний эрх, статистик, авлигын хяналт зэрэг парламентын хяналтын бие даасан байгууллагуудыг иргэдийн хяналттай уялдуулан шинэчилнэ.

  • Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, Засгийн газрын байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.

  • Удирдлагын академийг төрийн албан хаагчдын үргэлжилсэн сургалтын институт болгон өөрчилнө.

  • залуучуудын хөгжлийн асуудлыг үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Засгийн газрын Үндэсний хороог байгуулна.

  • Иргэний албанд цалин хангамжийг ажлын бүтээмжтэй уялдуулан тооцдог шинэчлэлийг нэвтрүүлэх замаар үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

  • Нийтэд тустай үйл ажиллагааны хууль баталж, иргэний нийгмийн байгууллагын санхүүжилтийн шинэ хувилбаруудыг бий болгоно.

  • Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлнэ.

  • Нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, байгаль хамгаалал, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, дэд бүтэц зэрэгтэй холбоотой асуудлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл, бодлогын нөлөөллийг бүх талаар дэмжинэ.

  • Судалгаа, шинжилгээний ажлыг их, дээд сургууль болон бодлогын институт дээр төвлөрүүлж, шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн санхүүжилтийг энэ зорилготой уялдуулна.

  • Салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгоно.

  • Парламентын намуудыг сонгогчдод улс төрийн боловсрол олгох, хөгжлийн бодлого боловсруулах бүтэцтэй болгоно.

  • Шүүх үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, шийдвэр, гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг нээлттэй болгоно.

  • Шүүхийг тойргийн тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулж, прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны үйл ажиллагааг үүнд нийцүүлнэ.

  • Шүүхэд мөрдөн байцаалтын шатны шүүгчийн бүтцийг бий болгож, хүний эрхийн баталгааг дээшлүүлнэ.

  • Шүүхийн захиргааны болон шүүн таслах үйл ажиллагааг тусгаарлаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байнгын ажиллагаатай болгоно.

  • Шүүхэд “Маршалын алба” бий болгож, эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг ялгавартай зохион байгуулна.

  • Прокурорын байгууллагын хүний эрхийн болон гүйцэтгэх ажлын хяналт, процессын маргаан шийдвэрлэх чиг үүргийг шүүхэд шилжүүлнэ.

  • Захиргааны болон эрүүгийн зөрчлийг бүртгэх нэгдсэн сан бий болгож, эргүүлийн цагдаа, хилийн алба, татвар, бусад мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдлийн удирдлагын менежментийг нэвтрүүлнэ.

  • Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулна.

  • Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар мэргэшсэн нэгж байгуулна.

  • Мөрдөх албаны дэргэд шүүх шинжилгээний бүтцийг бий болгоно.

  • Хэв журмын цагдааг орон нутгийн мэдэлд шилжүүлж, иргэний хяналтын механизм бүрдүүлнэ.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувь эзэмшил, орлогыг ил тод болгож, хэвлэлийн байгууллагуудын бие даасан байдлыг дээшлүүлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулна.

  • Авлигатай тэмцэх асуудлыг шинэ түвшинд гаргаж авлигын индексийг эрс бууруулна.

  • Хахууль өгсөн талыг авлигын хэргээс чөлөөлөх асуудлыг хуульчилна.
1   2

Свързани:

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconЕРӨнхий боловсролын 12 жилийн сургуулийн "иргэний боловсрол" хичээлийн хөТӨЛБӨР ( 4 12 äóãààð анги ) оршил
Монгол наадам2, эзэн Чингис хаан, түүний суут билиг сургаал, Монгол гэр, Монгол урлал, Эрдэнэзуу, Орхоны хөндийн соёлын дурсгал,...

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconМонгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 2009 îíû áàéäëààð
Нэг. ХҮн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүҮлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconHealthy and therapeutic diet General requirements
Монгол улсын Эрүүл мэндийн хуулийн хүрээнд ýìíýëãèéí òóñëàìæ ¿ç¿¿ëæ áуé îð á¿õèé ýìíýëýãт болон хоол үйлчилгээ эрхэлж áàéãàà өмчийн...

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconХӨТӨЛБӨрийн хэрэгжилтийн талаар товч ерөнхий мэдээлэл
Органик Монгол хөтөлбөр нь 2009-оны 11-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд хүрэхээр зорьсон зорилгоо биелүүлж, зохион байгуулах багийн...

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconМонгол улсын их хурлын тогтоол
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconI. бүлэг "5-7 настай хүүхдийн сэтгэхүйн онцлог"
Жишээлэхэд: Оюутан, бага насны хүүхэд хоёр адил хугацаагаар англи хэл сурлаа гэхэд жаахан хүүхэд нь хэллэг нь зүгширчихсэн, унаган...

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconМонгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан
Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”, аймгийн итх-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 29 дүгээр тогтоолоор “Аймгийн жишиг багийн шалгуур үзүүлэлт”,...

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconМонгол улс
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37. 1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар...

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconМонгол улсын засгийн газрын тогтоол
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

Ардчилсан намын \"монгол хүН\" МӨрийн хөТӨЛБӨР iconАймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэл аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
Хүн амын 38. 4 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд, 8 хувийг 60-аас дээш насны ахмад хүмүүс эзэлж байна. Аймгийн хүн амын 56. 6 хувь...

Поставете бутон на вашия сайт:
Документация


Базата данни е защитена от авторски права ©bgconv.com 2012
прилага по отношение на администрацията
Документация
Дом